Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

“Telegraph”: Чингисийн их байлдан дагуулалтын дараа юу болсон бэ

2026/10/07
“Telegraph”-т нийтлэгдсэн  “What happened after Genghis Khan’s rampage ended” нийтлэлийг орчуулан хүргэж байна. 
Ард түмнийхээ байлдааны ур чадварыг ашиглан, оргил үедээ хэзээ ч байгаагүй эзэнт гүрнийг байгуулсан 13-р зууны дайчин Чингис хаанаар  өнөөгийн монголчууд бахархах нь ойлгомжтой. Британийн эзэнт гүрнийн  далайн онгоцны дэвшилтэт технологийг ашиглан 300 гаруй жилийн  хугацаанд эзэлсэн газар нутгаас илүү том газар нутгийг Чингис хаан эзэлсэн юм. Чингис болон түүний залгамжлагчид гурван үеэрээ зөвхөн морьдын тусламжтай эзэнт гүрнээ байгуулсан. 1258 онд Монголын арми Литва, Вьетнам руу довтлосон. Чингисийг нас барснаас хойш бараг хагас зуун жилийн дараа энэ асар том эзэнт гүрэн хэд хэдэн улс болон задарсан байдаг. Нэг газраас  маш том газар нутгийг хянах нь бараг боломжгүй  байв. Гэвч хамгийн гайхмаар зүйл бол түүнээс хойш зуун хүрэхгүй хугацааны дараа Чингисийн анхны ололт амжилтыг тодорхой хэмжээгээр давтаж чадсан өөр нэгэн захирагч гарч ирсэн явдал юм. Энэ бол "Доголон Төмөр" гэгддэг хаан юм. 

Килийн их сургуулийн дундад зууны түүхийн  профессор Питер Жексоны "Чингис хаанаас Төмөр хүртэл" хэмээх ном нь үндсэндээ Төмөрийн амьдрал, ололт амжилтыг судалжээ. Харин 1227 онд Чингисийн таалал төгсөхөөс 100 орчим жилийн дараа Төмөрийн мэндлэх хүртэлх хооронд Монголын эзэнт гүрэн, түүний залгамжлагч улсуудад гарсан өөрчлөлт урт түүх өгүүлдэг.

Магадгүй эдгээрээс хамгийн чухал нь Исламын шашин Монголын нутаг дэвсгэр бүрд биш, харин Төмөрийн хүмүүжсэн нутаг дэвсгэр буюу Афганистаны хойд хэсэгт орших орчин үеийн Узбекистаны ихэнх нутаг дэвсгэрт дэлгэрсэн явдал байв. Төмөр болон анхны монгол байлдан дагуулагчдын өөр нэг ялгаа нь түүний эх хэл нь турк хэл байсан. Мөн түрэг дайчин ард түмэн нүүдэлчин амьдралын хэв маягтай байсан ч Төмөр хотод төрсөн бөгөөд өөрийн дуртай хотуудыг, ялангуяа Самаркандыг байгуулахад онцгойлон анхаарч, тэндээ гайхамшигтай сүм хийд барьж, зарим хэсэг нь өнөөг хүртэл хадгалагдсаар байна.

Тэгвэл Чингис хааны үеэс уламжлагдан ирсэн монгол уламжлалыг тэр ямар байдлаар төлөөлж байв. Төмөр ислам шашинтай хэдий ч уулын орой дээрээс тэнгэрт залбирах зэрэг эртний шашны зарим уламжлалыг дагаж  мөрддөг байсан. Тэр үнэхээр Чингисийн эзэнт гүрнийг сэргээх гэж оролдсон уу. Төмөр Делигийн гадна талд хэдэн арван мянган энэтхэг хоригдлуудыг цаазалсан байдаг. Мөн Туркийн төв хэсэгт орших Сивас хотод цусаа урсгахгүй гэж амлаж, хотыг хамгаалагчдыг бууж өгөхийг ятгаж, оронд нь бүгдийг нь амьдаар нь оршуулсан байдаг. 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он