Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

2026/10/07

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2026.10.07) зохион байгуулж байна.

Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 09 дүгээр тогтоолоор товлосон тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалав. Байнгын хорооны 28 гишүүнээс 15 нь буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Тулга, Э.Батшугар, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Ж.Баярмаа, Х.Тэмүүжин, Да.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Л.Мөнхбаатар, Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Амарсайхан нар сонсголд оролцлоо.

2026-10-07 12.51.54.jpg

Сонсголоор Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор гадаад улсын эрх бүхий байгууллагаас нийтэд ил болгосон материал, мэдээлэлд Монгол Улсын талаар дурдагдсан асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээлэл, тайлбарыг сонслоо. Парламентын хяналт, шалгалтын хүрээнд бодит нөхцөл байдлыг нээлттэй сонсож, холбогдох мэдээллийн эх сурвалж, үнэн зөв байдал, хууль зүйн үндэслэлийг нягтлан тодруулахад өнөөдрийн сонсголын зорилго чиглэнэ гэдгийг даргалагч онцоллоо.

2026-10-07 12.52.11.jpg

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хоёр төрлийн сонсголыг хийдэг. Өнөөдрийн сонсгол нь ерөнхий хяналтын сонсгол тул Хянан шалгах түр хорооны сонсгол шиг тодорхой нэр бүхий хүн дуудаж асуух боломжгүй, тухайн асуудал нь хууль тогтоомж зөрчсөн эсэх, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар олон нийтэд мэдээлэл өгч, иргэдийн мэдэх эрхийг хангана гэв. Дэлхий нийтийн анхаарлыг татсан Жеффри Эпштэйний гэмт хэргийн асуудалд улс орнууд анхаарал хандуулж, 14 улс мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, 8 улс парламентын түвшинд авч хэлэлцэн, сонсгол зохион байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Парламентын хяналтын хорооноос сайд нарыг дуудаж асуулт тавих зэрэг арга хэмжээг авсан талаар танилцуулсан юм.

2026-10-07 12.52.00.jpg2026-10-07 12.52.55.jpg

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “ХЭҮК-оос хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр танилцуулга хийв. ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, сонсголын сэдэвт холбогдох асуудлаар хүний эрх зөрчигдсөн гэх гомдол, мэдээлэл ирээгүй. Гэхдээ насанд хүрээгүй хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүн худалдаалах гэмт хэрэг, охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлсэн эсэх асуудлаар хүний эрхийн олон улсын байгууллагуудаас манай улсад зөвлөмж ирүүлсэн. Цахим орчинд хүүхэд гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх чухал болохыг дурдлаа.

2026-10-07 12.52.05.jpg2026-10-07 12.53.20.jpg

Үргэлжлүүлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул “Монгол Улс дахь хүүхэд үрчлэлтийн эрх зүйн үндэс ба гадаад үрчлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл”-ээр мэдээлэл танилцууллаа. Сонсголын үеэр шинжээч “Жеффри Эпштэйн ба хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал”-тай холбоотой асуудлын талаарх танилцуулга”-ыг илтгэв. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулахдаа, гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан цахим мэдээллүүдийг эх сурвалжийн хамт, Ерөнхийлөгч асан хүний үүсгэн байгуулсан хүүхдийн асрах байгууллагын талаар, “Өнөр бүл” төвөөс 22 хүүхэд авсан, тэдгээр хүүхдүүд одоо хаана, юу хийж аж төрж явааг судалсан гэв. Дөрвөн хүүхэд хил нэвтэрсэн. Нэг хүүхдийн мэдээлэл зөрсөн. Сураггүй болсон нэг хүүхдийн тухай тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэх бичлэгийг сонсголын үеэр дэлгэцээр үзүүллээ.

Эпштейнтэй холбогдох гэмт хэрэг, хүчирхийлэлд монгол охид өртсөн эсэхийг цахим шууданд үндэслэн уулзсан, шууд болон шууд бус харилцаатай хүн байсан. Монгол охид Америк улс руу аялах визийн хүсэлт өгч, бэлгийн дарамтад өртсөн нь тогтоогдож байна гэж дүгнэснээ шинжээч мэдээллээ.

2026-10-07 12.53.05.jpg

Сонсгол даргалагчаас эдгээр 24 хүүхдийг өргөж авсан, асарсан гэх үндэслэлгүй, хүүхдүүдийн мэдээлэл бүрхэг. Овог солигдоогүй учраас үрчилсэн гэж үзэх боломжгүй байна гэв.

2026-10-07 12.55.00.jpg

Сонсголын үеэр үг хэлэхээр хүсэлт өгсөн иргэдийн төлөөллөөс байр сууриа илэрхийллээ. Тэд тухайн асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудыг хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой, улс орны чухал мэдээллийг гадагш алдсан байж магадгүй гэцгээсэн. Хариуцлагын тогтолцоо эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байгааг иргэд сануулж байлаа.

Өөрийгөө өнчин хүүхдүүдийн төлөөлөл гэж танилцуулсан залуу “Болор сан”-тай холбогдсон 20-иод хүүхэд бүгдээрээ бүтэн өнчин байсан, 20 гаруй жилийн хугацаанд сураг чимээ байхгүй, дүү нартайгаа уулзах хүсэлтэйгээ илэрхийлэв. “Өнөр бүл” төвд багшилдаг байсан гэх эмэгтэй тэдгээр хүүхдүүдийн тухай дурсаж, байнга санаа зовж, санаж явдаг тухайгаа ярилаа. Сонсгол даргалагч, хүүхдүүдийн хаяг, байршил мэдээллийг Ажлын хэсгээс судалсан, шинжээчдийг томилж ажиллуулсан. Хүүхдүүд бүгд оршин суугаа хаягтаа байгаагүй гэв.

2026-10-07 12.54.08.jpg2026-10-07 12.52.20.jpg

Төрийн үйл хэрэгт, тэр тусмаа хяналтын ерөнхий сонсголд иргэдийг нээлттэй оролцуулж, үг хэлэх боломжоор хангаж байгаад оролцогчдын зүгээс талархал илэрхийлж байлаа.

Дэгийн дагуу сонсголыг зохион байгуулах үеэр УИХ-ын гишүүнд асуулт тавьж, байр суурь илэрхийлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, бүтэн өнчин хүүхдүүдийн мэдээллийг нягтлан асуулт тавьсан юм. Цагдаагийн байгууллагаас, дээр дурдсан 24 хүүхдийн 15 нь тодорхой хугацаанд гадаадад зорчиж байсан гэж хариуллаа.

Төрийн байгууллагуудаас ирүүлсэн бүх мэдээлэл зөрүүтэй байгаа нь хүндрэл учруулж буйг сонсгол даргалагчаас дахин сануулсан. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцод 36 жилийн нэгдсэн орсон атлаа хүүхдүүдээ бүртгэж, хамгаалж чадахгүй байгаа асуудлыг сонсголд оролцогчид болон УИХ-ын гишүүд хөндлөө. Энэ асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт явуулна хэмээн дэд хорооны дарга Х.Баасанжаргал өгүүлсэн. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээний үүргээ биелүүлж, Хүүхдийн эрхийн асуудлаарх тайлангаа илгээх ёстойг санууллаа.

2026-10-07 12.52.46.jpg

“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, тус төвөөс 26 хүүхэд явсан гэсэн мэдээлэл өгөв. Мөн алга болсон гэх хүүхдүүд манайд өсөж бойжоод насанд хүрч бие даан амьдарч байгаа гэлээ. Харин цагдаагийн байгууллагын төлөөлөл тэдгээр 24 хүүхдээс гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол байхгүй гэж хариуллаа. Одоогийн байдлаар хүүхдүүд бүгд насанд хүрсэн, тэдний 18 нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тухайн үед олонх нь долоон настай, 3-4 орчим насны хүүхдүүд байсан талаар холбогдох байгууллагын төлөөлөл тайлбарласан.

2026-10-07 12.54.28.jpg

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, өнчин хүүхдүүдээр сурталчилгаагаа хийх бол хамгийн хүн чанаргүй зүйл болох талаар, хувь хүний мэдээлэл гэх нэрийн дор асуудлыг нуун дарагдуулж ирсэн талаар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, эдгээр хүүхдүүдэд хүн ёсоор хандаж, холбогдох байгууллагууд өнөөдрийг хүртэл уулзаагүйг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэболд нар хүүхдийн эрхийн асуудлыг анхаарах шаардлагатайг хөндөж байр суурь илэрхийллээ.

Тухайн асуудалд нэр дурдагдаад байгаа албан тушаалтнуудаас сонсголын дундуур оруулж, тайлбар мэдээлэл авах саналыг оролцогчдоос гаргахад, ерөнхий хяналтын сонсгол нь тодорхой нэр бүхий хүн дуудаж асуух боломжгүй, үг хэлэх, асуух, оролцогчдыг дэгийн дагуу урьдчилан нээлттэй зарлаж бүртгэсэн гэж сонсгол даргалагч тайлбарлав. Сонсгол үдээс хойш "Монгол Улсын байгалийн баялаг ба Нөлөөлөл", "Сонгууль, улс төр дэх оролцоо" сэдвээр үргэлжилж, шинжээчдийн танилцуулга, мэдээллийг сонсоно гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он