Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Нийслэл

Хотын эрчим хүч эрчимт эмчилгээнд шилжлээ, одоо яах вэ?!

2024/03/13
Өндөр хүчдэлийн шон дагаад Өргөө гэрүүд нь сүндэрлэж байдаг нийслэл хот маань цахилгаан, дулааны хүчин чадлаасаа 60 хувиар давсан гэвэл уншигч та итгэх үү. Итгэх эсэх нь таны эрх ч мэргэжилтнүүд үүнийг хэлж байна. Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 мВт-ийн х эрэглээ бүхий 300 орчим барилга багууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж байгаа гэх судалгаа гарчээ.

Тэртээ тэргүй цахилгааны хэрэглээ нэмэгдэж,  ачаалал хэтэрсэн юм байна. Тэгвэл одоо яана гэж. Олон жилийн өмнө бодлого гэж тодорхойлоод цаасан дээр буулгасан төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Одоогоос Одоогоос зургаахан жилийн дараа 2030 онд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328МВт хүрэх тооцоо боловсруулагдсан бөгөөд 1848МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно. Энэ нь хотын нийт хэрэглээний 55%-ийн эх үүсвэрийн чадлын дутагдалд орно гэсэн үг юм. Тиймээсс төр хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан ярьсан 30 жилийн санааг одоо л бодит ажил хэрэг болгох ёстой. Хамгийн сүүлийн тооцооллор импортын цахилгаанд жилдээ 168 сая ам.доллар төлдөг гэх судалгаа гарчээ. Манай улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1549 мВт. Өнгөрсөн өвөл энэ чадлаас 97 мВт-аар давж, ачаалалтай байж. Энэ нь нийт эх үүсвэрүүдийн суурилагдсан чадлаас давсан үзүүлэлтэй цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон байна.Бүсийн хэмжээнд 2040 он хүртэл одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр барьж үйлдвэрлэх эрчим хүчний чадлыг 3989 МВт хүргэхээр төлөвлөсөн байна. 

Одоогоос дөрвөн жилийн дараа буюу 2028 онд Бөөрөлжүүтийн 300МВт-ын хүчин чадалтай цахилгааны станц, Багануурын 400МВт-ын цахилгаан станц барих төсөл, дэд өртөө, шугам сүлжээний бүтээн байгуулалтад 6.6 их наяд төгрөг шаардлагатай гэх судалгаа гарчээ.

Уншигч та үүнээс нэг л зүйл анзаарсан байх. Хамтдаа хөгжье, хот шиг хот байя гэвэл эрчим хүч хэр их чухал вэ гэдгийг. Зөвхөн уламжлалт дулааны станцаас эрчим хүчээ шийдэхээс илүүтэй сэргээгдэх эрчим хүч хэрэгтэй гэдгийг гаднынхан зөвлөсөөр өнөөг хүрсэн. Гаднынхан зөвлөөд 20 илүү жил болоход дөнгөж саяханаас бид төлөвлөгөөндөө тусгажээ. Чухам тийм учраас Европын холбоонд сэргээгдэх эрчим хүчээрээ тэргүүлдэг Польшийн Ерөнхийлөгч өнгөрсөн оны 4-р сард, ХБНГУ-ын Ерөнхийлөгч өнгөрөгч хоёрдугаар сард айлчилсан. Герман улсын сүүлийн 20 жилийн хөрөнгө оруулалт ерөөс сэргээгдэх эрчим хүчний салбарт чиглэж байсан гэдгийг тодотгох нь зүйтэй. 2028 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийт 8 байршилд төлөвлөсөн. Төслийн хүрээнд 75МВт хүчин чадалтай усан цэнэгт нөөцлүүр 1 байршилд, 100МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц 3 байршилд, 150МВт хүчин чадалтай цахилгаан нөөцлүүр 1 байршилд, хог шатаах эх үүсвэр 3 байршилд төлөвлөгдсөн бөгөөд 720 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Судалгаа тооцооноос “шаардлагатай” гэдэг ганцхан үгийг л тогтож хараарай. Засгийн газар, бодлого боловсруулагчид энэ их асуудал бий шүү гэдгийг санаас шаардлагатай төсвийг батлах нь чухал юм. Хэдийгээр тойрог бүрээс сонгогдоод, аймгаас сонгогдож ирсэн гишүүд байдаг ч Улаанбаатар хотод төвлөрөөд саарал ордонд бодлого зангидаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Хэрэв тиймгүй бол хот гэдэг их айл тоггүй харанхуйлж мэдэхээр байна.

Үе, үеийн хотын дарга нар хальтиргаа гулгаа, түгжрэл, утаа гэх нүдэнд харагдах зүйлийг л анхаарч ирсэн. Гэтэл нүдэнд харагдахгүй мөртөө амин чухал нэг зүйл нь эрчим хүч байсаар иржээ. Тийм ч учраас өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг анхаарч, одоо байгаа асуудлаа мэдэрч байж, бодлого илүү тодорхой болно. Нэгэнт Засаг бодлогодоо тусгаад, Нийслэл хотын эрх зүйн байдлыг бодлогоор өөрчилсөн юм бол эрчим хүчний асуудлыг ч холбиролгүй тодохойлох нь зүй...

Холбоотой мэдээ

Сумдад шатахуун нийлүүлжээ
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он