Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

Хахууль авч шинжилгээний дүнг өөрчлөн "Ковид-19" тархах нөхцөл бүрдүүлсэн гурван хүнд торгох ял оноов

2026/10/08
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаачаар ажиллаж байсан Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг болон иргэн Д.Мөнхчимэг, Г.Банзрагч, С.Оюунбилэг нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уржигдар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэн Д.Мөнхчимэг дэлхий нийтийг хамарсан цар тахлын жил буюу 2021 онд дээрх эмнэлэгт коронавирусний шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан ч тэрбээр “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаач Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг нарт 100,000 төгрөг өгөөд “сөрөг” гэсэн хариу авсан байна. Мөн Э.Элбэгбулаг нь түүнээс гадна М.Доржсүрэн гэдэг хүний шинжилгээний хариуг “сөрөг” хэмээн гаргаж өгөөд 50,000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ.

Уг нь цар тахлын жилүүдэд мөрдөж байсан хууль журмаар бол коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан сэжигтэй тохиолдолд тусгаарлаж, ХӨСҮТ-д шуурхай мэдэгдэх, мэдээллийн нэгдсэн сүлжээнд бүртгэж, хавьтал зэргийг илрүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой байж. Гэвч “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаач Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг нар үүнийг хэрэгжүүлээгүй нь “Ковид-19”-ийн халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн байна.

Тиймээс Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг, Д.Мөнхчимэг нарт Эрүүгийн хуулийн 15.6-1-ийн “Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан аж. Мөн Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг нарыг хахууль авсан, Д.Мөнхчимэгийг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Энэ хэргийн холбогдогч Д.Мөнхчимэг нь Турк улс руу явах боломжгүй болсон тул өөрийнхөө зураг, мэдээллийг бусдын паспортод ашиглуулж, хуурамч гадаад паспорт С.Оюунбилэг, Г.Банзрагч нараар хийлгэсэн гэнэ. Шүүх эл хэргийг хэлэлцээд Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг нарыг хахууль авсан, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, таван сая, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн үйлдэлд нь гурван саяар торгох ял оноож, нийт найман сая төгрөгийг зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Д.Мөнхчимэгийг тэдэнд хахууль өгсөн, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн хэрэгт нь тус бүр гурав, хуурамч бичиг баримт үйлдсэнд нь хоёр сая төгрөгөөр (нийт найман сая) торгох ял оноов. Гадаад паспортыг хуурамчаар гардан үйлдсэн Г.Банзрагчид хоёр, хамтран оролцсон С.Оюунбилэгт нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн дотор төлүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он