Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Шинжээчид Н.Учралын төсвийн бодлогод “МУУ” дүн тавив

2026/10/08
-Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын амлалтууд биелэх боломжгүй-
 
Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд дүгнэлт хийжээ. Шинжээчдийн зүгээс юун түрүүнд  нэг удаагийн орлогоор байнгын зардлыг тэлсэн, ганц жил хэрэгжих тусгай хуулиар төсвийн дүрмийг тойрсон, мөчлөг дагасан хийсвэрлэл гэдгийг анхааруулсан байна.
 
Ирэх оны төсөв тусгай шаардлагуудыг цаасан дээр хангасан боловч эрсдэлийг даах нөөц орон зай үлдээгээгүй. Төсвийн зарлага 2026 оны тодотголоос 9.6 их наяд, 2026 оны тавдугаар сарын 29-нд батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс 7.1 их наяд төгрөгөөр илүү байна. Тэлэлтийн гол эх үүсвэр нь уул уурхайн компаниудаас авах 6.71 их наяд төгрөгийн нэг удаагийн ногдол ашгаар олно гэдэг ирээдүйн төсөөлөлтэй. Үүгээр төсвийн үүгээр урсгал зардлыг 28.9 хувиар өсгөж, хуулийн хязгаар 30 хувьд тулгажээ. Зарлага нэрлэсэн ДНБ-ээс 2 дахин хурдан өсөж, инфляц 12.5 хувьд хүрч, өрхийн бодит орлого 4.9 хувиар буурсан өнөө үед хэт тэлсэн төсөв эрэлтийг нэмэгдүүлж, инфляцыг улам хөөрөгдөх эрсдэлтэй хэмээн анхааруулсан байна.  
 
Тухайлбал,  Оюутолгойн ногдол ашиг төлөвлөсөн хэмжээнд орохгүй бол алдагдал ДНБ-ий 3.7 хувь орчимд хүрч, 6.4 их наяд төгрөгийн өрийн баталгааг бүрэн ашиглавал Засгийн газрын өр ДНБ-ий 54–55 хувьд хүрэхээр тооцооллыг хөндлөнгийн шинжээчид хийлээ. Уг нь уул уурхайн экспорт, орлого өндөр байгаа мөчлөгийн харьцангуй таатай үед нөөц хуримтлуулж, өрөө бууруулах ёстой байтал төсвийг дүрмийн хязгаар хүртэл тэлжээ. Түүнчлэн 2026 оны төсвийн тодотгол батлагдаагүй байхад 2027 оны төсвийн тооцоог түүний тоон үзүүлэлтэд суурилан хийсэн нь ирэх жил маш том эрсдэл дагуулж магадгүйг шинжээчид анхааруулж байна.

Энэ буруу тооцооллын дүнд ганц жил хэрэгжих тусгай хуулиар төсвийн төлөвлөлтийн дөрвөн суурь зарчмыг үндсээр үгүй хийх гэж байгаа. Тухайлбал,
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлага,
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль,
  • Жилийн төсвийн зарчим,
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн заалтуудыг түдгэлзүүлж, зөрчих боломж олгоно.
Иймд энэ төсөв эдийн засгийг тогтворжуулахын оронд эрсдэл болон төсвийн дарамтыг ирэх он жилүүд рүү шилжүүлсэн Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын амлалтуудын эсрэг чиглэсэн төсөв болсон гэдэг дүгнэлт хийжээ.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он