Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026/10/09

Эс энд Пи /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа /2026.10.08/  мэдэгдлээ. 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгалахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд: 

•       Оюу Толгойн (ОТ) хоёр дугаар үе шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэхийн зэрэгцээ уул уурхайн экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих хүлээлттэй байна гэж дүгнэжээ. Энэ хүрээнд, гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан харьцаа буурах хандлагатай байна. Уг харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувьд хүрнэ гэж үзсэн байна.

•       Ирэх 2-3 жилийн хугацаанд эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад илүү өндөр байх төлөвтэй байна.

•       Эс энд Пи агентлагаас Засгийн газрын цэвэр өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 2025 оны байдлаар 29 хувьтай байгаа бөгөөд дунд хугацаанд 25 хувьтай тэнцэх төлөвтэй буюу зохистой түвшинд байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын өрийг эргэн төлөх чадвар харьцангуй сайн байгаа нь төсвийн орлогын суурь тогтвортой ба өрийн үйлчилгээний зардал бага байгаатай холбоотой гэж үзсэн байна. Тухайлбал, Засгийн газрын хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ нь сүүлийн арван жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан ба дунд хугацаанд таван хувиас доогуур түвшинд хадгалагдахаар байна.

•       Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх замаар төсвийн сахилга батыг хангана. Засгийн газар урт хугацаанд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэх төсвийн орлогын савлагааг багасгаж, төсвийн тогтворжуулалтын сан болон баялгийн санд хуримтлал үүсгэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сангуудын хуримтлалыг оруулбал нэгдсэн төсвийн тэнцэл 2026 онд ДНБ-ий 2.0 хувь, 2027 онд 1.6 хувийн ашигтай гарах төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газар 2026 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлагийн үнэлгээнүүд дараах байдлаар гарлаа. Фитч (Fitch Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг наймдугаар сарын 19-нд  “B+, Тогтвортой” бол, Мүүдис (Moody’s Investors Service) агентлаг аравдугаар сарын 05-ны өдөр “B1, Тогтвортой” төлөвт тус тус хадгалсан байна. Мөн Эс энд Пи (S&P Global Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-, Тогтвортой” хэвээр хадгалсан явдал нь гадаад нөхцөл байдал таамаглашгүй энэ үед  олон улсын Монгол улсад үзүүлж буй итгэлцэлд онцгой нөлөөтэй юм. 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он