Сэтгэгдэл 0
ТАНИЛЦ: “Хямд алт зарна” гэх луйврын оролцогчоор дуучин О.Гансувд, түүний нөхөр 3.Төрмандах нар мөн нэрлэгдэв

Олон нийтийн сүлжээнд "Сак сайхнууд”, “Алтаар урс” зэрэг группийг ашиглан “БНСУ-аас алтан эдлэл захиалгаар хямд үнэтэй авчирна” хэмээн 500 гаруй иргэнээс олон тэрбум төгрөг залилан мэхэлж авсан хэргийн хохирогчид ар араасаа гарч ирсээр байна. Энэ хэргийг гэр бүлийн хүмүүс болох Б.Ичинхорлоо, Н.Мөнхбаатар нарыг цагдаагаас албадан саатуулж, шалгаж эхэлсэн.
Тэгвэл энэ хэрэгт олны танил гэх хүмүүс хамжигчаар оролцсон гэдэг мэдээлэл уншигчдаас ирсээр байгаа юм. Бид өмнө нь жүжигчин Ш.Жавхлан, Г.Чулуунцэцэг, З.Онон, А.Алтанхуяг, түүний эхнэр Б.Цэцэг, “Солонгон Аашт” гэх Т.Ананда зэрэг олны танилууд уг залилангийн хэргийн сурталчилгааг хийж байгааг илчилсэн.
Тэгвэл уншигчдын зүгээс энэхүү луйврын хэрэгт дуучин О.Гансувд, түүний гэр бүлийн хүн мөн нэмэгдэж, олон зуун хохирогчид гарч ирж хохирлоо барагдуулахыг шаардан, цагдаагийн үүд сахих болов. Улмаар удаан хугацаанд үргэлжилсэн энэхүү хэргийн хохирогчид нийгмийн сүлжээнд “Хямд алт захилгаар авчирна” гэж сурталчилгаа хийсэн олны танил хүмүүсийг ч мөн холбогдуулан шалгахыг шаардаж байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.