Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Шатахууны үнийн өсөлт инфляцыг улам өрдөх нь тодорхой боллоо

2026/10/12
Эрх баригчид 2 их наядаар төсвийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг батлах гэж байна. Үүний үр дүнд инфляц 2 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг шинжээчид гаргаад байгаа. Ийнхүү парламент Засгийн газрын шахалтаар үнийн өсөлтийг өдөөх гэж буй цагтай давхца шатахууны импортлогч компаниуд АИ92 төрлийн бензиний үнийг 560 төгрөг буюу 20 орчим хувиар огцом нэмэгдүүлэв. Өнгөрсөн наймдугаар сард шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс шатахуун импортлогчдод тодорхой дэмжлэг үзүүлсэн талаар мэдээлэл гарч байсан. Гэвч энэ нь түр зуур гал унтраах зориулалттай байв. Харин өдгөө импортлогчид ч, төр ч аль аль нь үнэ барих асуудлыг хаяж буй бололтой.
Энэ бүхний дүнд жил бүрийн намрын улиралд үнийн өсөлт буурдаг хандлага өнөө жил давтагдахгүй нь тодорхой боллоо. Шинэ ургацын ногоо гарч, мал таргалж, малчид тариаланчид өвөлдөө бэлддэг цагаар нийлүүлэлт нэмэгддэг тогтолцоо манайд олон жил болсон юм. Тийм ч учраас намрын налгар цагаар үнэ бага зэрэг буурдаг сиймхийг ашиглан улстөрчид, бодлого тодорхойлогчид үнийн өсөлт саарах тооцоолол гарган төсөөлөл танилцуулж, ард иргэдийг тайвшруулж ирсэн.
Тэгвэл өнөөдөр ямар байна вэ? 2026 оны наймдугаар тогтворжих хандлагатай байсан инфляц есдүгээр сард  өмнөх оны мөн үеэс 12.9 хувьд хүрч эрчимжээд байгааг статистик харуулж байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт сууриараа нэмэгдэж буйтай холбоотой. Шатахуун түлшний үнэ өөрөө эдийн засгийн суурь үнэ учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөгт шууд нөлөөлдөг.
Тухайлбал, өнгөрсөн жилийн хугацаанд тээврийн бүлгийн үнэ 15.2 хувиар өсөж, инфляцын 2.2 нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Улаанбаатар хотод АИ92 төрлийн шатахууны үнэ өнгөрсөн наймдугаар сард 3,040 төгрөгт хүрэхэд 2025 оны мөн үеэс 17.4 хувиар өссөн дүн харагдаж байж. Энэ л дангаараа инфляцыг 2.2 хувь өсгөсөн гэсэн үг. Тэгвэл шатахуун импортлогч компаниуд энэ төрлийн шатахууны үнийг өнгөрсөн шөнө дахин 20 хувиар нэмснээр үнийн өсөлтийг улам бүр өдөөх нь тодорхой боллоо.
Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг бий. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 20.8 хувиар өсөж, ерөнхий инфляцад хамгийн өндөр буюу 5.6 нэгж хувийг эзэлж байна. Үүний дотор мах, махан бүтээгдэхүүний үнэ 46.9 хувиар огцом өссөн нь хамгийн гол нөлөө үзүүлжээ. Үхрийн мах жилийн дотор 48.4 хувь, хонь, ямааны мах 58.5 хувиар өссөн байна. Махны үнэд тээврийн зардал томоохон хувь эзэлдэг гэхээр эдгээр статистик мэдээлэл дахиад ч өснө. Хамгийн харамсалтай нь, энэ бүхэн зүгээр нэг тоо, статистик биш юм. Энэ бол борог монголчуудын амьдралд ирэх өвөл хүчтэй цохилт ирэх томоохон дохио билээ.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он