Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Э.Бат-Амгалан сайд зорилтот бүлгийн орон сууцны төслүүдийг зориуд гацааж байна уу

2026/10/13
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Солонгосын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй “Солонго 1,2” болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар боссон “1008” айлын орон сууцны хорооллуудад сонгон шалгаруулалтын явуулалгүй удаан хугацаанд дарсаар байгаа.

Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангаж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад том нөлөөл үзүүлэх уг төслүүдийн зах зээлийн үнэлгээг ч эцсийн байдлаар гаргаж чадаагүйг албаныхны удаа дараагийн мэдэгдлүүд итгэх болов. Төлөвлөгөөний дагуу “Солонго 1,2” хорооллын орон сууцанд оруулах сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт зарлагдах ёстой байсан. Гэвч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас шалтгаангүйгээр хойшлуулаад байна. БНХАУ-ын Засгийн газраас хөрөнгөөр барьж, Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдэд бэлэглэсэн “1008” айлын орон сууцны хорооллын тухайд хэдийнэ ашиглалтад ороод, өнгөрсөн хэдэн жилийн турш хоосон байж байгаа. Ийнхүү хугацаа алсдсанаар орон сууцны үнэлгээ улам өсөж байгаа бөгөөд барилгын бизнестэй Э.Бат-Амгалан сайдын ашиг сонирхол шингэсэн байх өндөр магадлал харагддаг.

Учир нь Э.Бат-Амгалан нэр бүхий хувийн компаниараа дамжуулан Улаанбаатар хотын зүүн хэсэгт хэд хэдэн хороолол босгож буй. Тухайлбал, “Опту” ХХК нь 2021 оноос Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороо дамнуулан Улаанхуарангийн эцэст “Кайду молл” (Cinema Next) 10 давхар худалдаа, үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан. “Кайду Сити” хотхон, “Кайду Вилла” зэрэг төслүүдтэй холбогддог бөгөөд Гачууртад амуудад дундаж давхаргад зориулсан хаус хорооллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.  

Тэгвэл зах зээл “Кайду Сити” хотхон гэхэд л 3.3-3.9 саяын төгрөгийн хооронд байрны захиалга авч байжээ. Э.Бат-Амгалан сайд үүнийг мэдсээр байж, Нисэхийн дэнжид баригдаж буй “Солонго 1, 2” хорооллын орон сууцны 1 м.кв-ын үнийг 4,428,000 төгрөгөөр тогтоосноо зарлаж, олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа. Тэрбээр өмнө нь орон сууцны 1 м.кв-ын дундаж үнийг 7 сая орчим болно гэж хэлээд олон нийтийн дургүйцлийг хүргэсэн удаатай.

 Одоогоор “Солонго 1, 2 төсөл хэрэгжиж буй Буянт-Ухаа нисэх буудал орчимд орон сууцны ханш 1 м.кв- т нь 2.5-3.5 сая төгрөгийн үнэтэй байгаа. “Солонго 1, 2” төслийн зэргэлдээ хувийн хэвшлийн барьсан “Эвэл апартмент” гэх хорооллын орон сууц 1 м.кв нь 2.9-3.5 сая төгрөгөөр зарагдаж байна. Зөвхөн энэ харьцуулалтаас “Солонго 1, 2” төсөл зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах үндсэн зорилгодоо нийцэхгүй байгааг харж болно.

Мөн хотын төвөөс 2 км-ийн зайд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны үнэ 1 м.кв нь 3.9 сая төгрөг орчимд байх тооцоо гараад байгаа билээ.
 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он