Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Чикагогийн Их Сургуулийн эрдэмтэд Юрийн галавын үед амьдарч байсан халиуны төрөл зүйлийг илрүүлжээ

2026/10/14
Чикагогийн их сургуулийн эрдэмтэд Юрийн галавын үед амьдарч байсан, усны халиуны өвөг бололтой нэгэн амьтныг илрүүлсэн бөгөөд энэ нь хоол хүнсээ зажилж, залгих чадвартай болох нь тогтоогдсон хамгийн эртний амьтан байж магадгүй аж.

Энэхүү амьтныг “Megacauda sungei” буюу "том сүүлт" хэмээн нэрлэжээ. Хятад улсаас олдсон, 165 сая жилийн настай энэхүү хөхтөн амьтны өвөг нь нугасан хошууттай төстэй хойд мөчтэй, голын халиуныхтай адил өргөн, хавтгай сүүлтэй байсан нь түүнийг усанд сэлэх болон усан дотор ан хийхэд дасан зохицсон хамгийн эртний амьтдын нэг байж болохыг харуулж байна.

Мөн уг амьтан нь орчин үеийн хөхтөн амьтдын адил хоол хүнсээ зажилж, залгих боломжтой бүтэцтэй байжээ. "Энэ бол хувьслын явцад гарсан туйлын чухал шинэлэг өөрчлөлт юм. Хөхтөн амьтад ургамал эсвэл мах байхаас үл хамааран хоол хүнсээ зажилсны дараа залгидаг" гэж Чикагогийн Их Сургуулийн Организм судлал, анатомийн тэнхимийн профессор (Mila Pierce-Rhoads-ын нэрэмжит) бөгөөд "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн уг шинэ судалгааны ажлын ахлах зохиогч Же-Си Луо (Zhe-Xi Luo) хэвлэлийн мэдээнд дурджээ.

Тэрбээр "Эртний хөхтөн амьтад ийм бүтэцтэй болсноор бүлэг тус бүр өөрийн онцлогт тохирсон шүдтэй болж, хоол тэжээлийн асар олон төрөл зүйлд дасан зохицох боломжтой болсон. Тэд махчин, шавж идэштэн, өвсөн тэжээлтэн, холимог идэштэн эсвэл эдгээрийн аль нэг хэлбэрт шилжих боломжтой байв" гэжээ.

Чикагогийн Их Сургуулийн (U of C) мэдээлснээр, хүн зэрэг орчин үеийн бүх хөхтөн амьтан ам, залгиурыг улаан хоолой болон төвөнхтэй холбодог хэлний ястай байдаг ажээ.

Эдгээр яс нь U хэлбэрийн байрлалтай бөгөөд ясан хэсгүүдээс бүрдсэн холбоосоор дамжин гавлын ясанд бэхлэгдсэн байдаг аж. Энэхүү бүтэц нь хөхтөн амьтдад хоол хүнсээ бүхлээр нь залгихын оронд хоолойн булчингаа ашиглан жижиг хэсгүүдээр зажлан идэх боломжийг олгодог. Мөн энэ бүтэц нь хөхтөн амьтдын төлийг эхийнхээ сүүг хөхөх боломж бий болгодог байна. "Megacauda" нь Мезозойн эриний үед амьдарч байсан, хөхтөн амьтдын төрөл садан болох "докодонт" (docodonts) хэмээх устаж үгүй ​​болсон бүлэгт хамаардаг байна.

Луо болон түүний хамтрагчид 2019 онд ижил төстэй хэлний ястай, харьцангуй жижиг докодонтийг олж илрүүлж байсан бол "Megacauda" нь 40-50 см урт, 1-2 кг жинтэй, хавьгүй том амьтан байв.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он