Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Судалгаа: Өнөөгийн хүүхдүүд яагаад ийм арчаагүй байна вэ

2026/10/14
Их Британид 2000 орчим гэр бүлийн дунд явуулсан судалгаагаар өнөө үед хүүхдүүд дунджаар 10.8 наснаасаа эхлэн гадаа хараа хяналтгүйгээр тоглож эхэлдэг байна.

Харин тэдний эцэг эхчүүд үүнтэй ижил эрх чөлөөг 9.7 орчим насандаа эдэлж байсан тул эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь хүүхдүүддээ ийм эрх чөлөөг өөрсдийнхөө үеийнхээс хожуу олгосон гэж хариулсан байна.

Уг нь 1990-ээд оныг аюулгүй, тайван цаг үе гэж үзэх аргагүй ч тэр үед хүүхдүүд гадаа олон цагаар тоглож, дугуйгаар сургуульдаа явж, дэлгүүр хэсэж, ямар нэгэн цахим хяналтын төхөөрөмжгүйгээр гэртээ харих замаа олдог байв. Магадгүй бидний эцэг эхчүүд бидний төлөө санаа зовдоггүй байсан хэрэг биш, харин биднийг хянах технологи тэдэнд байгаагүй биз ээ. Хүүхэд гадагш тоглохоор гараад хэдэн цагийн турш гэр бүлийнхнийхээ хараанаас  алга болдог байлаа.

Өнөөдөр хүүхэдтэй холбоотой аймшигтай явдал бүр, тэр ч байтугай мянган километрийн цаана болсон хэрэг ч хэдхэн хормын дотор бидний утсан дээр гарч ирдэг болсон тул эцэг эхчүүд хангалттай мэдээлэлтэй болсон. Энэ нь аймшигтай зүйлс илүү олон тохиолдоод байгаадаа бус, харин бид тэдгээрийн бараг бүгдийнх нь талаар сонсдог болсонтой холбоотой юм.

Тиймээс орчин үеийн хэт хамгаалагч хандлага нь насанд хүрэгчдийн түгшүүрийн илрэл болж байна. Бид хүүхдээ хамгаалахдаа өөрсдийгөө тайвшруулж байдаг. Тиймээс хүүхдээ өөрөө хүргэж өгөх, багштай нь холбогдох, цүнхийг нь шалгах, хаана байгааг нь яг таг мэдэх нь  илүү тайван мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ энэ нь хортой тойргийг үүсгэдэг байна. Бид хичнээн их санаа зовно, хүүхэд төдий чинээ бага эрх чөлөөг эдэлдэг.

Эрх чөлөө бага байх тусам тэд өөрсдөдөө болон бидэнд "Би үүнийг хийж чадна" гэдгээ харуулах боломж цөөрнө. Бие даасан байдал гэдэг зүйл 18 нас хүрэх өдөр гэнэт бий болдоггүй. Энэ нь хүрэмнийхээ товчийг өөрөө товчлох, дэлгүүрийн худалдагчаас тусламж хүсэх, хичээлийн цүнхээ бэлдэх, заримдаа  дэвтрээ мартах зэрэг олон зуун жижиг дадлага туршлагаар бүрэлдэн бий болдог. Энэ нь найзынхаа гэр рүү ганцаараа алхаж очих, ямар нэгэн жижиг асуудалтай тулгараад түүнийгээ өөрөө шийдэж чадахаа олж мэдэх явдал юм. Бид өөрсдөө хийх нь илүү хурдан бөгөөд стресс багатай байдаг гэх шалтгаанаар эдгээр жижиг дадлага туршлагын хэдийг нь үгүй ​​хийдэг бол.

Гэвч хэдэн жилийн дараа хүүхэд эдгээр зүйлийг өөрөө хийх шаардлагатай болоход бид тэднийг яагаад өглөөний цайгаа өөрөө бэлдэж чадахгүй байгааг нь гайхдаг.  Хүүхдүүддээ алдаа гаргах эрхийг олгохгүй л бол бид тэрхүү тэнцвэрийг хэзээ ч олохгүй юм. Хүүхэд маань хувцасныхаа цахилгааныг татах гэж ноцолдож байхад бид өөрсдөө хийж өгөхийн оронд хүлээх хэрэгтэй.  

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он