Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​ТАНИЛЦ: Оюутолгойн ногдол ашгаар санхүүжүүлэх төслүүд

2026/10/14
Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаас аваагүй байгаа мөнгөө үрэх төлөвлөгөөг хэдийнэ гаргаж, УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Гэвч “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах талаар албан ёсны шийдвэр огт гараагүй. Зөвхөн хэлэлцээний түвшинд яваа. Энэ үйл явдал Засгийн газрын "Алаагүй баавгайн арьс хуваалаа" гэдэг шүүмжлэл хүртэж байгаа гол шалтгаан. Нөгөө талаас Оюутолгойн ногдол ашгаас авах 3 их наяд төгрөгийг Монгол Улс иргэддээ хувааж өгсөн тохиолдолд нэг хүн 800 гаруй мянган төгрөг хүртэнэ гэдэг тоо баримт гарч, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар өчигдөр Оюутолгойн ногдол ашгаар их бүтээн байгуулалт эхлүүлнэ гэж зарлав. Яг ямар хөгжлийн төсөлд хөрөнгө оруулахаа иргэдийн саналаар шийднэ гэж ярьсан. Сайд нар аман дээрээ ингэж ярьсан ч Засгийн газар “Оюутолгой” ХХК-ийн ногдол ашгийн 2 их наяд төгрөгийг хэдийнэ 8 сайдын төсвийн багцад хуваарилсан гэдгийг 2027 оны төсвийн төслөөс харж болно. Сайд нар олон нийтийн өмнө сайн сайхан төслүүд ярьсан ч үйлдэл дээрээ Оюутолгойн ногдол ашгийг төсвөөр дамжуулан УИХ-ын нэр нөлөөтэй гишүүдэд тэнцүү хуваарилсан болж таараад байгаа. Тэрхүү 8 сайд 2027 онд нийт 52 төсөл, арга хэмжээг дээрх мөнгөн дүнгээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Санхүүжилтийн жагсаалтыг харахад, нөгөө л барилга, зам, сургууль тохижуулах ажлууд зонхилж байгаа.


Жишээ нь, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн төсвийн багцад 18 төсөл, арга хэмжээ суулгаж, 789.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр байгаа.
  • Дулааны VI-р цахилгаан станцын 300 МВт-ын хөрөнгө оруулалт /Улаанбаатар/төсөл, арга хэмжээнд 400.0 тэрбум;
  • 10 аймгийн дулааны станц төсөл, арга хэмжээнд 152.6 тэрбум;
  • Орон нутгийн цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэл /Говь-Алтай, Ховд, Увс, Завхан/ төсөл, арга хэмжээнд 40.0 тэрбум төгрөг тавьсан.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы багцад 7 төсөл, арга хэмжээнд 305 тэрбум төгрөг тавихаар болсон.
  • Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто зам, 151.5 км /Хойд бүс/ төсөл, арга хэмжээнд 61.0 тэрбум;
  • Нөмрөг Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэл /Баруун бүс/ төсөл, арга хэмжээнд 41.2 тэрбум;
  • Ховд-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл /Баруун бүс/ төсөл, арга хэмжээнд 42.6 тэрбум;
Боловсролын сайдын Л.Энх-Амгалангийн багцад 17 төсөл, арга хэмжээнд 572.7 тэрбум төгрөг тавьжээ.
  • Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн 9 ахлах сургуулийн дотуур байр барих төсөл, арга хэмжээнд 154.2 тэрбум;
  • Бүсийн төрөлжсөн 6 ахлах сургуулийн дотуур байр барих төсөл, арга хэмжээнд 102.8 тэрбум;
  • Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж, ашиглалтын зардал болон байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулан, ухаалаг шийдлийг үе шаттай нэвтрүүлэх “Ногоон, ухаалаг сургууль" төсөл, арга хэмжээнд 240.7 тэрбум;
  • Боловсролын салбарын сургалтын орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулах төсөл, арга хэмжээнд 75.0 тэрбум төгрөг тус тус төлөвлөж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жилд бүрэн санхүүжүүлэхээр тусгажээ.
Энэ нь ирэх 2027 оны төсвийн хуулийн дагуу зарцуулж болох мөнгөн дүн боловч уул уурхайн ногдол ашгаас орж ирсэн мөнгийн Баялгийн сан тэргүүтэй хуримтлалын санд хадгалах заалттай. Хуулиараа Засгийн газар Хуримтлалын сангийн мөнгөнд 2030 он хүртэл гар дүрэх эрхгүй ч төсөв дагуулсан хуулиудад хүчээр өөрчлөлт оруулж, зам, барилга, сургуулийн шинэчлэл зэрэг төсөлд үрэн таран хийх гэж байна.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он