Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Э.Бат-Амгалан, Ж.Энхбаяр нар 2027 онд 35.5 тэрбумаар ТЭЗҮ, зураг төсөл, зөвлөх үйчилгээ авна

2026/10/16
Засгийн газраас 2027 онд ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад 35.5 тэрбум төгрөг үрэхээр төсвийн хуульд тусгах гэж байна. Гэвч үүнийг Үндэсний аудитын газраас зардлаа бодитой тооцоогүй бөгөөд хяналт хангалтгүй байгаа нь эрсдэлтэй зарлага хэмээн анхааруулсан байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын багцад энэ мөнгөн дүнг суулгаж өгөх гэж байгаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын зарцуулахаар төлөвлөсөн 19.3 тэрбум төгрөгийн “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ” гэх ажлыг 20 багцад хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас анх /2026.07.25/ энэхүү ажлыг төсвийн төсөлд тусгах санал хүргүүлэхдээ 10 багц ажил гэж танилцуулж байжээ. Гэвч төсвийн төслийг нэгтгэн боловсруулах явцад тодорхой үндэслэлгүйгээр 10 багц ажил нэмсэн. Энэ нь төсөвт өртгийг хэрэгцээ шаардлагад тулгуурлан бодитой тооцож, төлөвлөх шаардлага хангаагүй гэж Үндэсний аудитын газраас дүгнэжээ.

Тиймээс аудиторуудын зүгээс төсвийн төсөлд анх санал хүргүүлсэн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 13.8 тэрбум төгрөгийн 10 багц ажлын ерөнхий мэдээллийг шалгаж үзсэн байна. Улмаар өртгийн задаргаа харилцан адилгүй, баримталсан норм дүрмийн заалт, ажлын тоо хэмжээ, жишиг үнэ, тариф, үндэслэл нь тодорхойгүй, хийх ажлын ерөнхий үнэлгээг дараах байдлаар харилцан адилгүй өртөгтэйгөөр төлөвлөсөн гэдгийг тогтоожээ.

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд хийх ажлын өртгийг харилцан адилгүй төлөвлөсөн байдал

 
Иймд аудитын байгууллагаас ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын өртгийн тооцоог хариуцсан яам, агентлаг, байгууллага, нэгжээс шаардан авч, хянахгүйгээр төсвийн төсөлд тусгасан байгааг сануулжээ.

Үлдсэн 2 багц ТЭЗҮ, зураг төсөв боловсруулж, зөвлөх үйлчилгээ авах ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хариуцсан байна. Барилгын яамнаас "Шинэ Хархорум" хотын эхний ээлжийн барилгажилтын төсөл, инженерийн бэлтгэл арга хэмжээ, нэвтрэх хонгилын систем, хоёрдугаар ээлжийн инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын зураг төсөл боловруулахад 963 сая, Хархорум хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он