Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

БЕГ-ын дарга Х.Тамир, Хөвсгөлийн ИТХ-ын дарга асан Г.Мөнгөнхуяг нарыг шалгаж байна

2026/10/19
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгах явцдаа албан тушаалаа урвуулсан байж болзошгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай хэд хэдэн хүнийг нарийвчлан шалгуулахаар болжээ.

Тухайлбал, Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж буй Х.Тамир тэдний дунд байна. Хэвлэх үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага хэд хоногийн өмнө сурах бичгийн тендерт улс төрчдийн хамаарал бүхий компаниудыг сонгон шалгаруулсан хэмээн мэдээлэл хийсэн. Үүнийхээ дагуу АТГ-т гомдол гаргасан аж.

“Мөнхийн үсэг”, “Соёмбо принтинг” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэх гомдлыг шалгах явцад Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир дураараа аашилсан буюу Эрүүгийн хуулийн 22.11-1-т заалтад тусгасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрчээ. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шалгуулахаар болсон байна.

Мөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Мөнгөнхуягийг албан тушаалаа ашиглаж хамаарал бүхий буюу аавынхаа эзэмшлийн компанид давуу байдал бий болгосон, Сонгинохайрхан дүүрэг дэх нийслэлийн ерөнхий боловсролын “Өнөр” сургуулийн захирал Э.Тунгалаг нь ажилтнуудтайгаа хамтарч эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй зэрэг хэд хэдэн албан тушаалтанд холбогдох үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он