Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баттүвшин нарт яллах дүгнэлт үйлдэв

2026/10/20
 
Төрд буцаан аваад хэдэн жилийн нүүр үзэж буй Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгон дахь “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн орон нутгийн шүүхэд шилжүүлжээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн 2025 оны арваннэгдүгээр сард тус компанид шалгалт хийж, багагүй хэмжээний хохирол учирсныг нь тогтоон нөхөн төлүүлэх арга хэмжээ авч байсан.

Тодруулбал, “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, эрх мэдлээ урвуулан ашиглан, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент борлуулахдаа хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. АТГ-ын явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тус компанийн бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаар худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар атал хууль, журмаа зөрчиж өөрсдийн хамаарал бүхий хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгосон нь тогтоогдсон гэдэг.

Тухайлбал, уг хэрэгт холбогдуулан “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баттүвшин, Санхүү, удирдлагын газрын дарга А.Сосорбурам, Борлуулалтын хэлтсийн дарга Ж.Мандахбаяр нар нэр бүхий аж ахуйн нэгжүүд төлбөрөө дараа төлөх боломж бүрдүүлж, компанийн холбогдох дүрэм, журмыг зөрчин нэгэнд нь 1.6 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй 5.8 тонн, нөгөөд нь 550 орчим саяар үнэлэгдэх гурван тонн цемент зээлээр олгосон аж.
 
Мөн тус компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Г.Ганхуяг нэгэн аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийн дагуу 2.5 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх 8.9 тонн цемент зээлээр олгосон, Хуулийн хэлтсийн дарга асан П.Занабазар албан тушаалтнуудтайгаа бүлэглэн худалдан авч буй нүүрсний төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг дур мэдэн өөрчилж, тоо хэмжээг нь нэмэгдүүлэн өөр аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэмээн буруутгагджээ. Эл хэрэгт нийт 10 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн аж.
Тэднээс гадна “Цемент шохой” ХХК-д эрх бүхий албан тушаал хашиж байсан Х.Угтахбаяр, Ж.Бадарч нартай холбоотой, дээрх хүмүүсийнхээс тусдаа үйлдлийг АТГ-т өдгөө үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ.

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 2
  • Zolbin sda

    Usand ch orj meddegui archaagui sda. Suga saltaanii uner n hamar setleh geed hetsuu bdan yawj neg sanaa amarlaa gj tend bdag humuus yarih yum bilee

    [ 76.25.182.3 ]
    2026/10/21
  • Хохь нээ

    Гэнэт баяжхаар тэгдийм дан писданууд минь

    [ 103.229.120.228 ]
    2026/10/21

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он