Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Францын жагсагчид "Louis Vuitton", "Jil Sander", "Celine", "Christian Dior" зэрэг алдартай брэндийн дэлгэрүүдийг тоножээ

2026/10/21
Францад өрнөж буй жагсаалтай холбоотойгоор Луврын музей хаалттай хэвээр байна. Амралтын өдрүүдээр болсон эсэргүүцлийн жагсаал, дээрэм тонуулын үр дагавар улс орон даяар цуурайтаж, жижиглэн худалдаачдын хохирол хэдэн зуун сая еврогоор хэмжигдэж болзошгүй нөхцөлд хүрээд байна.  "Carrefour" сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал бөгөөд Худалдаа, жижиглэн худалдааны холбооны (FCD) ерөнхийлөгч Александр Бомпард хэлэхдээ, энэ үйл явдлын улмаас жижиглэн худалдааны салбарт учирсан хохирол хэдэн зуун сая еврод хүрч болзошгүйг мэдэгдлээ.

Даваа гарагийн үдээс хойш шинэчлэгдсэн FCD-ийн тоо баримтаас үзвэл, улс орон даяар 3000 гаруй бизнес эрхлэгч хохирол амссан бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.  Авеню Монтень (Avenue Montaigne) гудамжинд байрлах "Celine" брэндийн дэлгүүр тоногдсон бол "Louis Vuitton", "Jil Sander" нарын дэлгүүрүүдийн цонх хагарсан байна. Бульвар де ла Мадлен (Boulevard de la Madeleine) гудамжинд "Kenzo", "Salomon", "Arc'teryx" брэндүүдийн дэлгүүрийн цонхыг хагалж, бараа бүтээгдэхүүнийг нь мөн дээрэмджээ. Рю Сент-Оноре (Rue Saint-Honoré) гудамжинд "Burberry", "Christian Dior Perfumes", "Goyard", "Graff", "Louis Vuitton" зэрэг брэндүүдийн дэлгүүрүүдийн цонх мөн эвдэрсэн байна. "Celine", "Christian Dior", "Kenzo", "Louis Vuitton" зэрэг брэндүүдийг эзэмшигч "LVMH Moet Hennessy Louis Vuitton" компанийн төлөөлөгчид учирсан хохирлын хэмжээний талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

AFP агентлагийн мэдээлснээр, "BHV" их дэлгүүрт ч мөн халдлага гарч, дээрэмчид цагнуудыг хулгайлсан байна. Энэхүү хүчирхийлэл зөвхөн тансаг зэрэглэлийн загварын салбараар хязгаарлагдсангүй. Бусад хотуудад ч орчин үеийн болон дээд зэрэглэлийн брэндүүд халдлагад өртсөн бөгөөд Лион хотод "The Kooples", "Hugo Boss", "Lancel" зэрэг дэлгүүрүүд тоногджээ. Мөн тус улсын өнцөг булан бүрд "Sephora", "Etam", "Alain Afflelou" дэлгүүрүүд, түүнчлэн спортын хувцасны дэлгүүрүүд, цахилгаан барааны дэлгүүрүүд болон супермаркетуудад эвдрэл сүйтгэл, дээрэм тонуул гарсан тухай мэдээлэгдсэн байна.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он