Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Герман улс чихэрлэг ундаанд татвар ногдуулна

2026/10/27
ХБНГУ-ын Засгийн газар тус улсын хэмжээнд чихэрлэг ундаанд татвар ногдуулах тухай хуулийн төслийг баталжээ. ​​Хэрэв Германы Бундестаг (парламент) уг хуулийг баталбал, татвар 2027 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Энэхүү алхмаар эрх баригч эвсэл нь холбооны төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг бууруулж, илүү эрүүл сонголт бүхий бүтээгдэхүүн санал болгоход уриалах зорилготой байна. Энэхүү татвар нь эрүүл мэндийн салбарт учирч буй ачааллыг хөнгөвчлөх зорилготой байна. Чихэр ихтэй ундааны хэрэглээ өндөр байгаа нь таргалалт, чихрийн шижин, шүдний өвчлөл зэрэгт хүргэдэг бөгөөд үүний улмаас эрүүл мэндийн салбар жил бүр хоёр тэрбум еврогоос давсан зардал гаргахад хүргэдэг байна.  Энэхүү татварын орлогоор холбооны Засгийн газрын төсөвт 2027 онд 690 сая евро, 2028 онд 925 сая еврогийн нэмэлт орлого төвлөрнө гэж тооцоолж байна.

Ямар ундаанууд татварт хамрагдах вэ, хэн илүү төлөх вэ?

Хуулийн төсөлд зааснаар, 100 мл тутамд нийт 5 грамм ба түүнээс дээш хэмжээний сахар агуулсан ундаанууд энэ татварт хамрагдах аж. 100 мл тутамд 5 граммаас дээш, гэхдээ 8 граммаас бага сахар агуулсан ундааны хувьд литр тутамд 0.26 еврогийн татвар ногдуулах бол 8 грамм ба түүнээс дээш сахар агуулсан тохиолдолд энэ дүн литр тутамд 0.32 евро болж нэмэгдэх аж.

Иймд уг жагсаалтад "Coca-Cola" зэрэг хийжүүлсэн ундаа, хүйтэн цай, энергийн ундаа, жимсний нектар болон сахар нэмсэн жимсний өтгөрүүлсэн шүүснүүд багтаж байна. Түүнчлэн сүү, овъёос, будааны ундаанууд, мөн ямар нэгэн нэмэлтгүй, цэвэр жимс, хүнсний ногооны шүүснүүд ч татвараас чөлөөлөгдөнө. Жилд 70,000 литр хүртэлх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, бие даасан үйлдвэрлэгчид энэ татвараас чөлөөлөгдөнө. Харин жилд 1 сая литр хүртэлх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөхийн тулд Европын Комиссоос "төрийн тусламжийн дүрэм"-ийн дагуу зөвшөөрөл авах шаардлагатай болно.

Энэхүү татварын асуудал нь эвслийн Засгийн газар тохиролцоонд хүрэхээс өмнө ч, дараа нь ч шүүмжлэл дагуулсаар ирсэн. Германы олон нийтийн телевизийн "ARD" сувгийн "Tagesschau" мэдээллийн хөтөлбөрт мэдээлснээр, Хессен мужийн Ерөнхий сайд Борис Райн (CDU) уг татвар нь ундааны үнийг өсгөж, ундааны салбар дахь ажлын байруудад эрсдэл учруулж болзошгүй гэж мэдэгджээ. АНУ-д төвтэй "Tax Foundation" байгууллага ч мөн 2025 онд нийтэлсэн тайландаа сахар ихтэй ундаанд татвар ногдуулах нь эрүүл мэндэд үнэхээр тустай эсэхэд эргэлзээ илэрхийлсэн байна. Тэдний үзэж байгаагаар: "Сахар ихтэй ундаанд татвар ногдуулах нь үнийг нь өсгөж байгаа мэт боловч, үнийн өсөлтийн үр дүнд хүн амын эрүүл мэндийн байдал дорвитой сайжирсан гэх нотолгоо байхгүй" ажээ.

 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он