Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Нөмрөгийн түймэр: Дунд шатны дарга нарт хариуцлага тооцоод өнгөрөх үү

2026/10/28
Монгол Улсын зүүн хязгаар, дэлхийд нэн ховорт тооцогддог Нөмрөг дархан цаазат газарт гарсан ойр хээрийн түймэртэй холбоотойгоор БНХАУ тэргүүтэй хөрш орнууд болон Япон улсын хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс хариуцлага нэхсээр байна.

Жишээ нь, БНХАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Япон Улсын  KDDI компани, түүний охин компани болох, Монгол Улсын үүрэн холбооны оператор "Мобиком" корпорац Хоосон уучлалт гуйсан нь хангалтгүй.  Нөхөн төлбөрийн асуудлыг шийдэх ёстой” хэмээн шаардсан бол Хятадын "Global Times" сонинд мэдээлснээр, гал түймэр хил даван тархахаас сэргийлэхийн тулд Хятад улс "Асар их зардал" гаргаж, 3400 гаруй онцгой байдлын ажилтныг дайчлан, тэд бараг долоо хоногийн турш өдөр, шөнөгүй ажилласан байна. Тус сонины нийтлэлд "Энэхүү хэрэг явдалд холбогдсон Японы компани болон хариуцлага хүлээх ёстой хүмүүс Хятад улсаас  ч уучлалт гуйх хэрэгтэй" хэмээн хариуцлага нэхсээр байгаа юм.  

Тэгвэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас түймэртэй холбоотой эмгэнэл илэрхийлж, KDDI болон "Мобиком" корпорацууд түймэр дэгдэхэд оролцсон гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар "Мобиком" корпорацаас хариуцлага нэхэхийн оронд тухайн үйл ажиллагаанд оролцсон Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгс нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна.
Тэдний ард Халхголын хилийн отрядын бүс заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгөх  арга хэмжээнд оролцсон УИХ-ын нэр бүхий гишүүн болон "Мобиком"-ын захирлууд хариуцлага хүлээлгүй үлдэж байгаа. Засгийн газрын ажлын хэсэг тэргүүтэй шалгалтын багийнхны зүгээс анхнаасаа дээрх арга хэмжээнд оролцсон гэж 10 гаруй хүний нэрийг нууцалсан нь ч олон нийтээс шүүмжлэл хүртэх том шалтгаан болоод байгаа юм. Түймрийн хохирлыг тогтоох ажил 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он