Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

INTELLINEWS: Төв Ази ашигт малтмалын баялгаа стратегийн нөлөө болгон хувиргаж байна

2026/10/29
Төв Ази чухал ашигт малтмалын асар их нөөцөө эдийн засаг, геополитикийн хөшүүрэг болгохоор хөдөлж байна. Цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний систем, хагас дамжуулагч, батлан хамгаалах технологи зэрэгт нэн шаардлагатай ашигт малтмалын нийлүүлэлтийн улс төржсөн бизнесийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. ЭЗХАХБ-ын тоймоор Төв Ази дэлхийн манганы хүдрийн нөөцийн 39, хромын 31, хар тугалганы 20, цайрын 13, титаны 9 хувийг бүрдүүлдэг. Европын холбооноос тодорхойлсон 34 чухал түүхий эдийн 21-ийг Казахстан дангаараа экспортлох боломжтой бол Киргиз улс сурьмагийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт, Узбекистан зэсийн нөөцөөрөө дэлхийд арваннэгдүгээрт ордог талаар “The Times of Central Asia” бичжээ.

Казахстан бүс нутгийн хамгийн амбийцтай тоглогч болж чадсан. Казахстаны Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд геологи хайгуул, дэд бүтцийн шинэчлэл, тухайлбал газар хөдлөлтийн судалгаа, геологийн дижитал мэдээллийн сан, Астана хотод геологийн кластер байгуулах зэрэгт ойролцоогоор 500 сая доллар зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Албаныхан тус улсын геологийн судалгааны хамрах хүрээг 2.2 сая ам км-т хүргэхээр зорьж байна. Казахстаны Аж үйлдвэрийн яам неодим, церий, лантан, иттри зэрэг 20 сая гаруй тонн нөөцтэй гэж тооцоолсон Казахстаны газрын ховор элементийн томоохон ордыг илрүүлснээ зарласан. Караганды муж дахь Куйректиколь орд нь батлагдсан нөөц нь 795,800 тонн, нийт нөөц нь 935,400 тонн гэж тооцогдож байна. 

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор Хятад улс стратегийн гол 20 ашигт малтмалын 19-д нь тэргүүлдэг бөгөөд зах зээлд дунджаар 70 орчим хувийг эзэлдэг. 2024 онд газрын ховор элементийн хувьд Хятад улс цэвэршүүлэх, соронз үйлдвэрлэх хүчин чадлын 90 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь барууны Засгийн газар болон хөгжлийн байгууллагуудыг орон нутгийн боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтыг дэмжихэд түлхэц болсон. Казахстанд хувийн эзэмшлийн “Cove Kaz” нь Хойд Катпар, Дээд Кайракты гянтболдын төслийн лиценз эзэмшдэг Северний Катпар ХХК-ийн дийлэнх хувийг худалдаж авсан. Бүтээн байгуулалтын зардал нь 1.1 тэрбум ам.доллар байх бөгөөд АНУ-ын Экспорт-Импортын банкнаас 900 сая ам.долларын санхүүжилт авах боломжтой. Үүний зэрэгцээ, “Eurasian Resources Group” нь ЭЗХАХБ-ын зах зээлд чиглэсэн Казахстаны бокситын хүдрээс галлийн үйлдвэрлэлийг эхлүүлэхийн тулд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Бүс нутаг амбицаа хэрэгжүүлж чадах эсэх нь геологи гэх мэт байгаль орчны засаглалаас шалтгаална. Уул уурхайн хурдацтай тэлэлт нь усны нөөц, биологийн төрөл зүйл, газар ашиглалтад үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. 2026 оны дөрөвдүгээр сард Астана хотноо болсон Бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалтаар Төв Азийн засгийн газрууд биологийн төрөл зүйл, химийн бодисын менежмент, хог хаягдал, агаарын чанар, цөлжилтийн асуудлаар хамтран ажиллах амлалт өгсөн Төв Азийн байгаль орчны эв нэгдлийн тунхаглалыг баталжээ.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он