Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

“Эрдэнэзам” ХХК-ийг "Бишрэлт групп"-ээс луйвардсан гэх Г.Өлзийдүүрэнг дахин шалгаж дуусав

2026/11/02
 
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын 19-23-ны өдрүүдэд эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 24 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт хүргүүлсэн талаараа цахим хуудсандаа мэдээлсэн байв. Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн дээрх хэргүүд дунд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан төрсөн эгчтэйгээ бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 4.7 тэрбум төгрөг шилжүүлж хохирол учруулсан гэх үйлдэл багтжээ.

Энэ нь хууль шүүхийн байгууллагынхан шийдэж чадахгүй олон жил нааш, цааш шидэлцэж буй Г.Өлзийдүүрэн, Г.Оюунсүрэн нарт холбогдох хэрэг аж. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий буюу түүний нөхөр А.Ариунболдын эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байсан “Бишрэлт групп” ХХК-ийн харьяа газар шорооны болон тээврийн ажил эрхлэх, техник, тоног төхөөрөмжийн түрээс, зам, гүүр барих, замын байгууламжид засвар, арчлалт хийх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэзам”-ыг Г.Өлзийдүүрэн хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр шүүгдэгчийн ширээнд сууж байсан юм. Дээд шүүх түүнд холбогдох хэргийг буцааснаас хойш прокурор харьяаллыг нь өөрчлөн цагдаагийн байгууллага бус, АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн бололтой.
 
Г.Өлзийдүүрэн “Эрдэнэзам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төрсөн эгч Г.Оюунсүрэнг ерөнхий нягтлан бодогчоор томилж, улмаар тус компанийн “Капитрон” банк дахь данснаас 2022-2023 оны хооронд нийт 4.7 тэрбум төгрөг шилжүүлэн хувьдаа авсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Г.Өлзийдүүрэнд Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан нь энэ аж.

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он