Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсох зэргээр туршина

2026/11/03

Дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааны шалгалт 750 кг жинтэй ачаа бүхий кабины туршилтаар өнөөдөр үргэлжилнэ.

Энэ хүрээнд системийн моторын тоормос болон аюулгүйн тоормосуудыг зориудаар ажиллуулах юм байна.

Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсолт хийх зэрэг тохиолдол гарна. Энэ бол системийн аюулгүй ажиллагааны туршилтын нэг хэсэг гэдгийг “Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер тодотголоо.

Тэрбээр мөн “Надаас ярилцлага авч буй хүмүүсийн асуулт болон олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллээс харахад гэнэтийн эвдрэл, гэмтэл осолд нэлээдгүй санаа зовж байгаа нь анзаарагдаж байна. Бид дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн, мөн зуны улиралд хэт халуун уур амьсгалтай улс орнууд зэрэг эрс тэс уур амьсгалтай улсуудад хэрэгжүүлж байсан. Эдгээр улсад ямар нэгэн аюул осолгүйгээр системүүд өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна. Манай төслийн бүх ажил стандартын дагуу, шат дараатай хийгдэж байгаа бөгөөд эхний туршилтууд амжилттай явагдаж байна. Ачаатай буюу 750 кг-ийн даац бүхий кабины туршилтуудыг амжилттай дуусгаснаар төслийн ажил маань дуусах шатандаа орно. Тиймээс та бүхэн ямар нэгэн зүйлд санаа зоволгүй, манай дүүжин замын тээврээр үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.

Ган татлага мөствөл яах вэ

Мөн тэрбээр “Ган татлага дээр мөс тогтвол яах вэ гэж нэлээдгүй асууж байна. Мөс, цасыг гар аргаар хайлуулах, зайлуулах боломжгүй. Учир нь тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр тогтмол хөлдөж, зузаан мөс тогтох боломжгүй. Мөн буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Пома групп нь Монголтой ижил, мөн Монголоос ч  хүйтэн цаг агаартай улс орнуудад ийм системийг барьж ашиглалтад оруулсан” гэв.

Тог тасарвал яах вэ

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Ган татлагад кабин явж байх үед цахилгаан тасарвал нөөц генератор ажиллана. Жишээлбэл, кабинууд ган татлага дээр тог тасарч зогсвол нөөц генератор ажиллаж зорчигчдыг буудалд хүргэнэ. Үйлчлүүлэгчдийг сандаргахгүйн тулд бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай мэдээллийг уг холбоогоор дамжуулан зорчигчдод шуурхай зөвлөмж мэдээлэл өгнө. Нөөц генаратор ажилласнаар үйлчлүүлэгчдийг зогсоол дээр аюулгүй хүргэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он