Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Хятадын цэргийн дээд шатлалд үлдсэн цор ганц генерал Жан Шэнмин тушаал дэвшиж, Ши Жиньпиний итгэлт хүн болов

2026/11/03
Хятадын цэргийн дээд шатлалд үлдсэн цорын ганц генерал Жан Шэнмин улс орныг удирддаг, Коммунист Намын 20 орчим өндөр албан тушаалтнаас бүрдсэн цөөн тооны бүлэг болох Улс төрийн товчооны гишүүнээр дэвшин томилогджээ. Энэ бол даруухан гарал үүслээсээ өндийж, Ерөнхийлөгч Ши Жиньпиний арван жилийн турш үргэлжилсэн авлигын эсрэг аяныг чимээгүйхэн гардан зохион байгуулсаар ирсэн 68 настай түүний хувьд  “эргэлтийн цэг” юм.

Жан 19 настайдаа буюу 1978 онд Ардын чөлөөлөх армид элсчээ. Энэ бол Хятад улс Соёлын хувьсгалын үймээн самуунаас ангижирч, дэлхий ертөнцөд нээлттэй болж эхэлж байсан үе байв. Түүний дүр төрх мэдээгээр олонтаа гардаг ч, дуу хоолой нь бараг сонсогддоггүй нэгэн билээ. Жан бол зэвсэгт хүчнийг удирдан чиглүүлдэг, Ерөнхийлөгч Ши Жиньпин өөрөө тэргүүлдэг Төв цэргийн зөвлөлийн (ТЦЗ) дэд дарга юм. Тэрбээр 2017 оноос энэ оны 7-р сар хүртэл ТЦЗ-ийн Сахилга бат, хяналтын комиссыг тэргүүлж байсан бөгөөд тус байгууллага нь арми доторх авлигын эсрэг ажлыг хариуцдаг байв. Түүний удирдлага дор урьд өмнө байгаагүй олон өндөр албан тушаалтан, цэргийн дарга нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүний улмаас долоон гишүүнтэй уг комисст одоо зөвхөн Жан, Ши Жиньпин хоёр л үлджээ.

Ши Жиньпиний хэлснээр, Хятадын зэвсэгт хүчинд албан тушаал дэвшүүлэх, техник хэрэгслийн гэрээ хэлэлцээр, төсөв санхүүтэй холбоотой авлигын олон дуулиан дэгдсэн нь тус хүчний үйл ажиллагаа болон шинэчлэлд саад учруулж байна. Ши Жиньпин 2023 онд гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш албан тушаалаасаа буусан томоохон зүтгэлтнүүдийн дунд Батлан ​​хамгаалахын сайд асан Вэй Фэнхэ, Ли Шанфу, Хятадын хамгийн нөлөө бүхий генерал гэгдэж байсан Жан Юушя нар багтаж байна. Сингапурын Наньян Технологийн Их Сургуулийн Хятадын армийн асуудал хариуцсан шинжээч Жэймс Чар зэвсэгт хүчин дэх Ши Жиньпиний "гар хөл" болсон Жан Шэнминий хийсэн ажлын үр дүн нь  Хятадын армид гурван одтой генерал тун цөөхөн үлдсэнээс тодорхой харагдаж байна гэжээ. 

Холбоотой мэдээ

Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он