Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Эверестэд хуванцар "бороо" орж эхэлжээ

2026/11/03
Таван мм-ээс бага хэмжээтэй, нүдэнд үл үзэгдэх шахам  хуванцар хэсгүүд өдгөө дэлхий даяар хаа сайгүй тархсан бөгөөд дэлхийн хамгийн өндөр уулсын мөсөн оргилоос эхлээд далайн гүн хүртэлх бүх газраас илэрч байна. Эдгээр хэсгүүд нь байгаль орчин болон хүн амын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг судалгаанууд анхааруулж байгаа юм.

Тухайлбал, тэдгээр нь хүн болон бусад амьтны биед үрэвсэл үүсгэх, ДНХ-г гэмтээх, дааврын тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй болохыг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Өмнөх судалгаануудаар Эверест уулын бүс нутгаас цуглуулсан цас болон урсгал усны дээжүүдэд хуванцрын бичил хэсгүүд (микропластик) илэрч байсан.

Гэвч дэлхийн хамгийн өндөр оргил яг хэр хэмжээгээр микропластикийн бохирдолд өртөж байгаа нь тодорхойгүй хэвээр байв. Тэгвэл тус уулын хойд энгэрт хэдэн сарын турш ажиглалт хийсэн шинэ судалгаагаар, Эверест уул руу агаараар дамжин микропластик болон нанопластик хэсгүүд жилийн турш тасралтгүй орж ирдэг болохыг тогтоожээ. Төвөдөд байрлах, өндөр уулын судалгааны төв болох "Жомолунгма станц" өдөрт нэг метр квадрат талбайд 64 ширхэг бичил хуванцар (microplastic) хуримтлагдаж байгааг илрүүлсэн байна. Харьцуулж үзвэл, Эверестийн үндсэн баазад (Everest Base Camp) өдөрт нэг метр квадрат талбайд 23 ширхэг хуванцар илэрчээ.

Тус газарт илэрсэн хуванцар хэсгүүдэд голчлон полиамид, полиэтилен терефталат, полиэтилен зэрэг бодисууд багтаж байв. Мөн Эверестийн үндсэн баазтай (Everest Base Camp) харьцуулахад "Чомолунгма" станцад (Qomolangma Station) илүү жижиг хэмжээтэй нано хуванцар бөөмс, тухайлбал полиэтилен, полиэтилен терефталат, поливинил хлорид, полипропилен зэрэг бодисууд бороо болон цас орох үед илүү их хэмжээгээр илэрсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн судалгаанууд нь хамгийн жижиг хуванцар хэсгүүд ч дэлхийн хамгийн алслагдсан газарт хүрдэг болохыг харуулж байна. Хамгийн чухал нь уг судалгаагаар Эверест зөвхөн уулчид болон аялал жуулчлалаас хуванцар хуримтлуулаад зогсохгүй, агаар мандлын эргэлтээр дамжуулан хуванцар бохирдол хуримтлагдаж буйг харуулж байгаа юм. Судлаачид бороо, цас эсвэл манангаар бохирдуулагч бодисууд гадаргуу дээр буух үйл явц бичил хуванцарын хэмжээг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Холбоотой мэдээ

Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он