Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Банкууд

Иргэд хэрэглээний зээлийн хугацаагаа 48 хүртэлх сараар сунгуулах боломжтой боллоо

2026/11/04
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулжээ. Шинэ зохицуулалтаар зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэн банкнаас дахин мөнгө зээлэхгүйгээр одоо байгаа зээлийн  хугацаагаа  48 хүртэлх сараар  сунгуулж, сарын төлбөрөө багасгах боломжтой болжээ.
 
Жишээлбэл, 10 сая төгрөгийн 30 сарын хугацаатай зээлтэй иргэн зээлээ 48 сар болговол сарын төлбөр нь ойролцоогоор 411 мянгаас 288 мянган төгрөг болж, 30 орчим хувиар буурна. Гэхдээ хугацаа уртсахын хэрээр нийт төлөх хүү нэмэгдэнэ. Дээрх жишээнд нийт хүүгийн төлбөр 1.5 сая орчим төгрөгөөр өснө. Тиймээс энэ боломж нь бодит хүндрэлд орсон, зээлээ төлөхөд бэрхшээлтэй болсон иргэдэд зориулагдсан аж.
 
Өмнө нь банк зээлийн хугацааг сунгах гэхэд өр, орлогын харьцааны хязгаарлалт болон зээлийн хугацааны дээд хязгаар саад болж болох байв.Тиймээс шинэ зохицуулалтаар банк иргэний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж болно. Бүтцийн өөрчлөлт хийхэд өр, орлогын  хязгаарлалтыг заавал мөрдөхгүй. Ингэж зээлийн хугацаагаа сунгуулахдаа  банк шинээр мөнгө нэмж зээлдүүлэхгүй,зээлийн өрийг тэглэхгүй байх нөхцөл тавьж байгаа ажээ.
 
  • Бүтцийн өөрчлөлт автоматаар хийгдэхгүй. Хүндрэлд орсон иргэд зээл авсан банкандаа хандана.
  • Банк таны санхүүгийн нөхцөл байдлыг холбогдох журмын дагуу үнэлж, бүтцийн өөрчлөлт хийх эсэхийг шийднэ.
  • Шаардлагатай бол бүтцийг нэгээс олон удаа өөрчилж болох ч зээлийн нийт хугацаа 48 сараас хэтрэхгүй.
  • Шийдвэр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал батлагдсан огнооны өдрөөс эхлэн хэрэгжинэ.
  • Баталгаажвал: Бүтэц өөрчлөхөд банкнууд зээлийн хүүг нэмэхгүй, нэмэлт шимтгэл авахгүй.
 
Монголбанкны мэдээлснээр 2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагийн 66.4 хувь нь өр, орлогын харьцаа 45 хувиас дээш байна. Мөн өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүйдлийн хувь 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өсжээ.
 

Холбоотой мэдээ

Худалдааны салбарын борлуулалтын орлого 12.6 хувиар өсжээ
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он