Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төлөөлөгчид нэг тэрбумыг санал болгосон Р.Зоригтод торгох ял оноожээ

2026/11/05
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженер, эцсийн өмчлөгч Р.Зоригтод холбогдох бусдад хахууль өгөхөөр санал болгосон гэх хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 55 тэрбум төгрөгийн хөрөнгөөр вагон худалдан авч, түүнийгээ “Төмөр замын зураг төслийн институт” ХХК-ийн өмчлөлд өгсөн гэх дуулиан хэдэн жилийн өмнө өрнөөд дарагдсан. Гэтэл өдгөө уг өмчлөлийн маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхэд хянаж, шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй аж. Өөрөөр хэлбэл, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК-ийн нэхэмжлэл гаргаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс вагонуудын өмчлөлийг шилжүүлэн авах гомдлыг арбитр хянаж байгаа гэнэ. Энэ арбитрын хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч “Төмөр замын зураг төслийн институт”-ийн  орлогыг тогтоох шинжилгээг хийхээр болсон аж. Уг ажлыг гүйцэтгэхээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК шалгарсан бөгөөд хувьцаа эзэмшигч, зөвлөх инженер гэх албан тушаал хашиж байсан Р.Зоригт нь хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаттай уулзан үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, нэг тэрбум төгрөг хуваан авахыг санал болгожээ.

Уг хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхөөр санал болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхээс Р.Зоригтыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрх болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он