Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ

2026/11/06
Олон сарын турш “нөөцгүй” хэмээн хаалттай байсан “Петровис”-ын шатахуун түгээх станцууд үнэ нэмэгдмэгц асар их ашиг хийж эхэллээ.

Эргэн сануулахад, шатахууны компаниуд өнгөрсөн наймдугаар сараас АИ-92 төрлийн шатахууны үнийг үе шаттай нэмж эхлэхэд, “Петровис” хамгийн түрүүнд үнийн самбараа сольсон байдаг. Тодруулбал, долоодугаар сард 250 төгрөг, аравдугаар сард 550 төгрөгөөр буюу шатахууны нэмсэнээр Улаанбаатар хотод литр тутмын үнийг 3,600 төгрөгт хүргэж, 40 орчим хувиар нэмсэн. Орон нутагт 4,100 төгрөг хүртэл өсгөөд байгаа. Энэ хугацаанд Засгийн газраас АИ-92 төрлийн шатахууны татварыг тэглэж олон арван тэрбумын хөнгөлөлт үзүүлсээр ирэв. Олон улсын нөхцөл байдал, агуулах хүрэлцэхгүй хэмээгээд, улсаас шатахуун импортлогчдод олгосон 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд ч хамрагдсан байдаг. Гэвч улсын хэмжээнд шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн тус компани түгээгүүрээ хаасан хэвээр байлаа. Муухай биш үү.

Тэгвэл энэ сарын эхээр АИ-92 евро төрөл 5600 төгрөг болж бараг 100 хувийн өсөлт  үзүүлсний дараа “Петровис” Улаанбаатар хот төдийгүй орон нутаг дахь шатахуун түгээх станцуудаа нээн, олгож эхлэв. Гэнэтхэн нөөц гараад ирсэн. Харин нийлүүлэгч тал Оросын эх сурвалжууд, өнгөрсөн хугацаанд Монгол руу хийж буй шатахууны экспортоо огт бууруулаагүй. Үнийн хувьд ч 50 хувиар өсгөөгүй гэдгийг мэдэгдсээр байгаа юм. Эндээс олон сэжиг үүсэж байгаа юм. 

Тэгж ярих юм бол “Петровис” нийслэл, 21 аймаг, 300 гаруй сумыг хамарсан шатахуун, түлшний хамгийн өргөн сүлжээг хууль бус гэгддэг хувьчлалаар эзэмшсэн компани. Тус компанийн эзэд төрийн мэдлийн Нефть импорт концерн /НИК/-ийг 2004 хувьчлал нэрээр бага үнийн дүнгээр худалдан авсан түүхтэй. Ийнхүү Монголд хамгийн агуулах савтай, цор ганц стратегийн сүлжээг эзэмшсэн учраас улс орны хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, тасалдалгүй нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл “Петровис” компани энэ үүргээ сүүлийн жилүүдэд огт биелүүлсэнгүй. Ялангуяа энэ жил олон сарын турш тасалдахад огт хөдөлсөнгүй.

“Петровис групп”-ийн ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан, МАН-ын нөлөө бүхий гишүүн О.Содбилэг ажилладаг. Тиймээс гадаад, дотоодын эх сурвалжуудын зүгээс Шатахууны жижиглэнгийн зах зээл дээр ноёрхол тогтоосон 1-2 компанийн эзэд улс төр дэх нөлөөгөө хадгалахын тулд зохиомол хомсдол үүсгээд байна гэдэг мэдээлэл түгээх болов.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 7
  • Хүрэлээ

    Шимэгчид

    [ 202.126.90.130 ]
    2026/11/07
  • хэрэглэгч

    жил бүр давтагдаж буй хомсдол бухимдалыг Петровис зориуд хийдэг сүүлийн 2 жилд МАНгаруудын зодоонд гол хөшүүрэг гүйцэтгэж байх шиг байна,зууны манлай луйварчингийн удам ханана гэж бол байхгүй бололтой

    [ 202.179.18.167 ]
    2026/11/07
  • Булган аймгийн шунхлай колонк питровис колонк хоёрыг татан буулгаж зөвшөөрөлийг цуцлаад өгөөч ард түмэн биднийг илтэд доромжилж бна колонкийн х

    Булган аймгийн шунхлай колонк питровис колонк хоёрыг татан буулгаж зөвшөөрөлийг цуцлаад өгөөч ард түмэн биднийг илтэд доромжилж бна колонкийн хэдэн ааш муутай авгай нар нь танил тал ах дүү найз нөхөртөө хямд үнээр ямарч оочиргүй дуу алдан өгч бна булганыхан бүгд бинзэнд оочирлож хамаг амьдралаа алдаж хоолны мөнгөгүй болтол ядуурч арай ядан өлсөж үхэхдээ тулаад бна татвар цагдаагийн газар нь хийх ажлаа олж ядан биднийг дарамталж торгууль тавьж зовоож бна аж ахуй нэгжүүд юм ажлуулахаас айдаг энэ чинь монголын ирээдүй юмуу Аймгийн засаг дарга сумын засаг дарга та ажлаа хийж арга хэмжээ авахыг хатуу шаардаж байна

    [ 202.133.76.11 ]
    2026/11/06

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он