Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​С.Бямбацогт мөнгө угаагч, хүүлэгчдийн хяналтыг атгахаар улайрч байна

2026/11/09
УИХ-ын даргад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудит гэсэн хэдхэн газрын удирдлагыг нэр цохон дэвшүүлэх эрх бий. Гэхдээ тэд нь асар их эрх мэдэл, хяналт атгадаг. Монголбанк арилжааны банкуудыг хянадаг бол Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, койн, алт, ломбард, үнэт цаасны арилжаа зэргийг бүхэлд нь хянадаг. Аудит төрийн мэдлийн бүх байгууллагын санхүүг хянадаг гэх мэт маш том системд УИХ-ын дарга алсуураа нөлөөлөх боломжтой. Улс төрийн нөлөөллөө томилсон хүнээрээ дамжуулан хэрэгжүүлэх аварга хонгил суваг гэсэн үг.

УИХ-ын дарга С.Бямбацогт ч энэ боломжийг алдахгүйг хүсэж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоонд хүч хаяж байна. Гэвч түүний Санхүүгийн зохицуулах хорооны даргыг сольж, өөрийн хүнээ томилуулах оролдлого өнгөрсөн долоо хоногт бүтэлгүйтсэн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл болон асар их хэмжээний нууц хөрөнгө эргэлдүүлдэг болсон банк бус санхүүгийн байгууллагын эздийн ашиг сонирхлын үүднээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг албан тушаалаас нь шахах болсон. Т.Жамбаажамц ч үүнийг ойлгож, өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх өргөдлөө УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлжээ. Байнгын хороо Т.Жамбаажамцыг чөлөөлөхийг дэмжсэн ч УИХ-ын нэгдсэн чуулганаар нууц санал хураалт явуулахад дэмжигдээгүй. Ийнхүү УИХ-ын олонхын шийдвэр дарга С.Бямбацогтын эсрэг гарч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлж чадаагүй.

УИХ-ын дарга энэхүү бүтэлгүйтлийнхээ үеэр “Монголын ард түмэн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамтад орсон байна. Апликэйшний зээлийн хүү 60 хувь, банк бусын зээлийн хүү 40 хувь болчихсон. Энэ зээлийн хүүг бууруул, иргэдээс зээлийн хүүнээс гадна элдэв шимтгэл авдгийг болиул гэсэн. Гэтэл энэ үүрэг даалгавар биелэхгүй байна. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгч байгаа. Халж сольсон зүйл байхгүй" хэмээн ууртайгаар мэдэгдэж харагдана лээ. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт эрх мэдлээ ашиглан Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болсон байна. Өмнө нь УИХ-ын даргаар хэн ч ажиллаж байсан олонхын саналаар унасан асуудлыг эрх мэдлийнхээ ашиглан ингэж дахин оруулж байсан тохиолдол гарч байгаагүй.

Улс төрийн хүрээнд бол энэхүү халаа, сэлгээ хэдийнэ яригдаж эхлээд байсан. Төрийн ордонд УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн шадар хүн Ц.Одхүүг арилжааны зарим банкнаас ч их хэмжээний хөрөнгө эргэлдүүлэн, мөнгө угааж, хүүлдэг банк бус санхүүгийн байгууллагуудын хяналтын даргаар тавих гэж байгааг мэр сэр ярилцаад хэдэн долоо хоногийн нүүр үзэж байгаа. Учир нь Т.Жамбаажамц УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн үед томилогдсон, Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс эхлээд 20 жил ажиллаж боловсорсон зэрэг нь улс төрийн захиалгаа шууд хэрэгжүүлэхэд саад болсон зэрэг мэдээлэл байгаа юм.   

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он