Сэтгэгдэл 0

“Нэткапитал санхүүгийн групп”-ийн эзэн Д.Сүндий Монголд уул уурхайн хамгийн олон лиценз эзэмшигчдийн эгнээд албан ёсоор бичигдэж эхэлжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлэлд дурдсанаар, хамгийн олон лиценз эзэмшигч 10 компанийн жагсаалтад “Нэт критикал минералс” болон “Нэт гоулд майнинг” нэртэй хоёр компани орж ирсэн. Эдгээр компанийн эцсийн өмчлөгч нь “Нэткапитал” ББСБ-аар нийгэмд танигдсан Д.Сүндий ажээ.
Монголын уул уурхайн хамгийн олон лицензтэй Топ-10 компанийн жагсаалтад “Нэт критикал минералс”, “Нэт гоулд майнинг” компаниуд эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн тоогоороо гурав болон тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Харин эзэмшиж буй талбайн хэмжээгээрээ өрсөлдөгчгүй нэгдүгээрт жагсаж байна. Жагсаалтын Топ-5 компанийн хоёрыг нь Д.Сүндий эзэмшиж байгаа бөгөөд Монголын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөө, уул уурхайн салбар дахь зангаргаараа том нөлөө үзүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байх жишээний.
“Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндий ийнхүү санхүүгийн салбараар дамжуулан уул уурхайн 26 лицензийг ганцаараа эзэмшиж байна. Түүний асар хурдан хөгжиж, тэлсэн санхүүгийн бизнес “Нэткапитал санхүүгийн групп”-ийн нийт 2025 оны байдлаар 330 тэрбум төгрөгт хүрсэн гэдэг тоо мэдээлэл байдаг. Тэгвэл түүний 300 орчим мянган га талбай бүхий уул уурхайн 26 тусгай зөвшөөрлийнх үнэлгээ хэдээр тогтож байгааг хэмжих боломжгүй юм.
Эзэмшиж буй эдгээр тусгай зөвшөөрлүүд нь Д.Сүндийг Монголын хамгийн том мөнгө эргэлддэг уул уурхайн салбарын томчуудын тэргүүнд эгнээд зүй ёсоор нэрлэхэд нөлөөлж, хууччуулын арааны шүлсийг асгаруулж байгаа сурагтай.
Жишээ нь, Д.Сүндийгийн нутгийн ах гэдэг төмрийн хүдрийг магнат, хувьдаа төмөр зам, олон мянган вагоны цуваатай тэргүүн баячуудын нэг, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэдхэн жилийн өмнө “Ч.Сайханбилэгийн мөнгийг нэг банк бус санхүүгийн байгууллага угааж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Би үүнийг үнэний ортой гэж бодож байгаа. Энэ банк бус санхүүгийн байгууллага гуравхан жилийн өмнө надаас мөнгө зээлье гээд явж байсан. Саяхан тэр банк бус санхүүгийн байгууллага захирал залуу 61 тэрбумын дүрмийн сантай болсон гэж өөрөө надад ярьсан. Энд авлигын мөнгө угаалт гэдэг чинь яваад байгаа юм биш үү” хэмээн УИХ-ын байнгын хорооны хурал дээр уулга алдсан удаа бий.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.