Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Төрийн албыг нутаг нуга, сонгуулийн менежерээр дүүргэхээ хэзээ болих вэ !?

2026/11/11
Манай залуус ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж буйн хамгийн том шалтгаан бол яалт ч үгүй шударга ёс, төрийн мерит зарчим алдагдсан явдал мөн. Тэрний хүн, энэний хүн гэх явдал төрийн албанд нутагшаад удлаа. Ийм замаар томилогдсон мэдлэг, туршлагаар дорой арми хувийн хэвшлийг ч “модыг нь бариулж”, урмыг нь мохоож байна. Одоо бүр улайм цайм болов.

Ойрхоны жишээ гэвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өөрийн туслахаар ажиллаж байсан Т.Бодау хэмээх эмэгтэйг хэдэн өдрийн өмнө Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн даргаар томилсон явдал байна. Тус яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхзул (Т.Аубакир сайд болоод ажлаасаа чөлөөлөгдсөн) “Арван хүн удирдаж үзээгүй хүн сайдын туслахаас шууд төвийн даргаар томилогдлоо” гэснээр олны анхааралд орсон юм. Харин Т.Аубакир сайд “Эмчээр магистр хамгаалсан хүн. Мэдлэг, боловсролтой болохоор нь ажиллаач ээ гээд томилсон. Улс төрийн зорилготой иймэрхүү зүйлүүд яриад байх шиг байна” гэжээ. Манай улсад магистр зэргийн цолтой эмч үй түмээрээ бий. Харин дарга болгох болохоор сайдыг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж явсан хүн сонгогдож байна. Үүнийг чинь л ариун явдал юм уу гээд байгаа юм.

Ер нь ганц Т.Аубакир гэлтгүй үеийн үед нутаг нугын хүн, сонгуулийн менежер, хамаатан садан, ангийн анд, цэргийн онжаваа өөд нь татах явдал байсаар ирсэн. Ц.Даваасүрэнг Барилгын сайд байхад Барилга хөгжлийн төв хөвсгөлийнхөнөөр дүүрч байсныг ярих хүн олон. Нэр дурдагдсан нь энэ хэд болохоос сайд болгон л яамандаа сонгуулийн менежер, нутаг нугаа татдаг нь нууц биш. Тэр байтугай сонин жишээ бий. Нийслэлийн ТҮК-ийн даргаар Э.Бат-Үүл даргын үед Увс гаралтай хүн томилогдож байлаа. Зам, талбайн цэвэрлэгч нарын ихэнх нь увсынхан болчихсон байж билээ. Өнөөдөр цэрэг, цагдаагийн удирдлагууд аль нутгийн хүмүүс, үгүй ядаж хэний ангийнхан билээ гээд хайвал хачин дүр зураг гарна. Гадаад яамныхан гэж цус ойртсон хүмүүс байдаг тухай яриа ч бүр эртнийх.

Хамгийн гол нь үүгээрээ юуг хэлэх гэсэн бэ гэхээр төрийн албыг чадамжгүй, олон нийтийн дунд нэр хүндгүй болгож буйн гол шалтгаан энд байгаа юм. Даамжирсаар улс орны хөгжил, залуусын ирээдүйгээр тоглож байна. Ингэж дураараа авирлаж болохгүй хуультай боловч хянах, хэрэгжүүлэх нь хаягдаад удав. Ардын намд элсээгүй бол төрийн албанд шонгүй байдаг нөхцөл яваандаа намдаа ч, төрдөө ч, улсдаа ч муу даа.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он