Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Тэрбумтан Женсен Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ

2026/11/12
“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Женсен Хуанг Бээжинд мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй, тагнуул гэж сэжиглэгдэж буй нэгэн эмэгтэйтэй амрагийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн байна. “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын наймдугаарт, бичигдэж буй, 63 настай Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хийсэн үйлдлийнхээ төлөө "бүрэн хариуцлага" хүлээхээ мэдэгджээ. “Nvidia” компани хиймэл оюун ухааны (AI) чипүүдээ Сингапурт төвтэй "Megaspeed" хэмээх тооцооллын технологийн компанид бараг 5 тэрбум ам.доллароор худалдсан гэх мэдээлэл байна. Түүний амраг болох Алис Хуанг өмнө нь тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Түүний хиймэл оюун ухааны (AI) чип үйлдвэрлэгч компанийн удирдах зөвлөл Хуан "гадаадын тагнуулын байгууллагын үйл ажиллагааны бай болсон" гэх мэдээллийн мөрөөр бие даасан шалгалт эхлүүлээд байгаа аж. Энэ нь Хятад, АНУ-ын хооронд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж, хоёр улс энэ чиглэлд ширүүн тэмцэлдэж буй цаг үед тохиож байна.

Тагнуулч байж болзошгүй гэгдэж буй Алис Хуан гэж хэн бэ
АНУ-ын тагнуулын албаныхан "Хуан Лэ" гэгддэг Алис Хуаныг Хятадын Засгийн газрын төлөө ажилладаг тагнуул гэж үзэж байна. “Nvidia” компанийн гүйцэтгэх захиралтай овог нэр ижил боловч түүнтэй ямар ч төрөл садангийн хамааралгүй Алис Хуан нь Сингапурт төвтэй, дата төв болон үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлдэг "Megaspeed International" компанид удирдах албан тушаал хашиж байсан нэгэн юм. Тэдний харилцаа хэзээ эхэлсэн нь тодорхойгүй байгаа ч 2024 онд Тайбэй хотын нэгэн бааранд хамт байгаа зургууд нь "New York Post" сонинд нийтлэгджээ.
"The New York Times" сонины мэдээлснээр, яг энэ үеэр "Megaspeed" компани олон тэрбум долларын өртөгтэй, дэвшилтэт хиймэл оюун ухааны (AI) микрочипүүдийг худалдаж авч эхэлсэн бөгөөд энэ нь салбарынхны хувьд гэнэтийн, огт санаанд оромгүй үйл явдал болсон байна.
Мөн 2025 оны 05 дугаар сард тэднийг Тайпэй хотын нэгэн зоогийн газраас гарч явахад нь харсан хүмүүс бий. Тухайн үед хийсэн шууд дамжуулалтууд дээр түүнийг ягаан даашинз өмссөн байх бөгөөд нөгөө эрэгтэйнхээ хацар дээр үнсэж байгаа нь харагддаг.

Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Чан "Нью-Йорк Таймс" сонинд мэдэгдэхдээ, эдгээр мэдэгдлийг Бээжингийн эсрэг чиглэсэн ямар ч үндэслэлгүй гүтгэлэг, доромжлол бүхий “аян” гэж тодорхойлжээ.

Гүйцэтгэх захирлын эхнэр Лори Хуан
Хуанг эхнэр Лори Миллстэй (65 настай) Орегоны Их Сургуульд цахилгааны инженерчлэл сурч байхдаа танилцжээ. 1980-аад оны эхээр тэд лабораторийн хамтрагчид байсан бөгөөд цаг хугацааны явцад дотносч, улмаар 1985 онд гэрлэсэн байна. Тэрбумтан эр өмнө нь өгсөн ярилцлагадаа Лори хамт хичээл хийх санал тавьснаар түүний сэтгэлийг татаж чадсан гэжээ. Мөн тэр үед Хуанг 30 нас хүрэхдээ гүйцэтгэх захирал (CEO) болно гэж амлаж байсан гэдэг. Үүнээс найман жилийн дараа Хуанг "Nvidia" компанийг үүсгэн байгуулжээ. Түүний эхнэр олны нүднээс далд амьдрахыг илүүд үздэг ч хааяа нөхөртэйгөө хамт олон нийтийн арга хэмжээнд оролцдог. Тэд 2007 онд "Жен-Хсун ба Лори Хуанг сан"-г (Jen-Hsun and Lori Huang Foundation) байгуулсан бөгөөд "Nvidia"-гийн хувьцааны үнэ огцом өссөний улмаас тус сангийн хөрөнгө 9 тэрбум ам.доллароос давсан байна. Женсен Хуанг бол Цахиурын хөндийн (Silicon Valley) супер од юм.

Холбоотой мэдээ

БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он