Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Гадаад бодлого

Кишидагийн төлөвлөж буй айлчлалын цаад агуулга

2024/06/06
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа тухай өчигдөр мэдээллээ. Уг айлчлалын зорилго нь Умард Солонгостой дипломат харилцаа тогтоосон Монгол Улсын зуучлалаар Умардын талтай олон жил гацсан дипломат хэлэлцээг үргэлжлүүлэх зорилготой юм байна. Японы засаг захиргаа 70-80-аад онд Умардын талын оролцоотойгоор япон иргэдийг хулгайлсан гэж үздэг бөгөөд энэ асуудлаар олон жил дипломат хэлэлцээ хийх гэсэн боловч мухардаад байсан юм.

Япон нь Умард Солонгостой ямар нэгэн дипломат харилцаагүй. Тиймээс олон жил харилцаатай байгаа Монгол Улсаар дамжуулан мухардаад байсан хэлэлцээг үр дүнд хүргэх сонирхолтой байгаа. Хэрэв айлчлал албан ёсоор хэрэгжвэл 2016 оноос хойш айлчилсан анхны томоохон айлчлал болох билээ.

Сэдвийн гүнд

Японы эрэг орчмын бүс нутгуудаас  1970-аад оны дунд үед олон тооны эргэн сураггүй алга болжээ. Сураггүй алга бологсдын дийлэнх нь 20-иос дээш насны хүмүүс байсан боловч хамгийн бага нь 13 настай Йокота Мэгүми байсан бол хамгийн ахмад нь 60 орчим насны нэгэн байсан гэдэг. Хэдийгээр тухайн цаг үедээ Умардын тагнуулчдыг сэжиглэж байсан боловч тухай бүрд нь Умардын талаас няцаасаар байлаа. Японы засаг захиргаа эдгээр хүмүүсийг хулгайлсан нь Умардын тагнуул, цэргийн сургуулиудад япон хэл заалгах зорилгоор хулгайлсан гэж таамаглав. Зарим нь Умардын цэргийн бүлэглэлийн гишүүдтэй гэрлүүлэх зорилгоор бага насны охидыг хулгайлсан гэж үздэг. Японы иргэд эдгээр мэдээлэлд итгэж, эх оронч үзэлтнүүд Засгийн газраа юу ч хийхгүй байна гэж шүүмжилдэг байв. Гэвч Японы Ерөнхий сайдаар сонгогдож байсан Ёшихидэ Сүга, Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нар бодлогын хэмжээнд авч үзэхээ илэрхийлсэн билээ.
Олон жил Умардын талаар няцаасан энэ маргаан 2002 оны 9-р сарын 17-нд нэг талдаа гарав. Учир нь Японы Ерөнхий сайд Коизүми Жүничиро Умард Солонгост айлчилж Умардын удирдагч агсан Ким Чен Иртэй уулзах үеэр Умардын талаас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Хоёр талын уулзалтын үеэр Ким Чен Ир японы харьяат 13 иргэнийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч “Эх оронч үзэлд сохроор итгэсэн, улстөрийн төөрөгдөлд автсан хүмүүс энэ ажиллагааг 70, 80-аад онд зохион байгуулсан. Буруутай этгээдүүдийг аль хэдийнээ шийтгэгдсэн гэдгийг хэлэх ялдамд хоёр улсын харилцаанд сэв суусан энэ асуудалд гүнээ уучлал хүсье” гэжээ.
 
Одоогоор 17 хүнийг хулгайлсан гэж Японы Засгийн газар албан ёсоор мэдээлээд байна.Гэвч Японы хэвлэлүүд Умардын талаас тус улсын 880 орчим хүнийг хулгайлсан байх боломжтой гэж мэдээлдэг.

Уулзалтын үеэр Японы харьяат иргэдээс найм нь нас барсан гэж мэдэгдээд, дээрх найман хүний нас барсны гэрчилгээг олгосон юм. Гэвч хожим хойно нь нас барсны гэрчилгээг яаравчлан боловсруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас Японы тал эдгээр найман хүн нас барсан эсэхэд эргэлздэг. Японы Ерөнхий сайдын айлчлалаас яг нэг сарын дараа буюу 2002 оны 10-р сарын 15-ны өдөр Японы харьяат таван иргэнийг тодорхой хугацааны дараа буцаж ирэх нөхцөлтэйгөөр нутаг буцаав. Гэвч Японы Засгийн газар дээрх таван иргэний гэр бүлийн гишүүдийн хүсэлтийг харгалзан эх орондоо үлдээх шийдвэр гаргасан юм. Чухам үүнээс шалтгаалан Умардын тал Японыг хэлэлцээрийг зөрчсөн гэж үзэн Япон иргэдийг шилжүүлэн авах хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзсан билээ. Одоогоор 17 хүнийг хулгайлсан гэж Японы Засгийн газар албан ёсоор мэдээлээд байна.Гэвч Японы хэвлэлүүд Умардын талаас тус улсын 880 орчим хүнийг хулгайлсан байх боломжтой гэж мэдээлдэг. Үүнийг Японы тал ч, Умардын тал ч албан ёсоор батлаагүй.

Манай боломж

Манай талаас 1980-аад оноос эхлэн бүс нутгийн улс орнууддаа Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлсээр ирсэн. Улмаар 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, албан ёсоор бүс нутгийн орнуудад зарласан билээ. Уг санаачилгын цаад зорилго нь Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх замаар Зүүн хойд Азийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван цогцлооход дэмжлэг үзүүлэхэд оршино. Анх санаачилснаасаа хойш жилийн дараа 2014 оноос эхлэн жил бүр олон улсын бага хурал зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн тухайд 6-р сарын 6 буюу өнөөдрөөс эхлэн 7-ныг хүртэл Улаанбаатар хотноо болно.
 
Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр 2012 онд Монгол Улсад Япон болон Умард Солонгосын төлөөлөгчид уулзжээ. Уулзалтын гол зорилго нь алга болсон япон иргэдийн асуудал байгаагүй ч тодорхой хүрээнд хэлэлцэж амжжээ.

Монгол Улсын хувьд энэ асуудалд дипломат зуучлал үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Японы тал хулгайлагдсан иргэдийн талаар тодорхой мэдээлэл авах, хулгайлагдсан иргэдийг эх оронд нь авчрах зорилго тээж байгаа юм. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Умардын талтай яг энэ асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Гэвч Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын өргөн хүрээний цэргийн сургууль, Умардын талаас харвасан олон удаагийн баллистик пуужингийн туршилтуудтай холбоотойгоор тодорхой ахиц дэвшил гараагүй байна.

Эх сурвалж: Kyodo News/The Japan Times/CNN/BBC

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он