Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Сонгууль 2024

СЕХ | УИХ-ын сонгуульд 1336 хүнийг нэр дэвшигчээр бүртгэлээ

2024/06/07
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хэлэлцээд 1336 нэр дэвшигчийг бүртгэсэн байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болох зохицуулалттай. Энэ дагуу 16 нам,  хоёр эвслээс 99 нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч гурав, нийт 102 хүн зөрчил арилгасан материалаа ирүүлжээ. Үүнээс 92 хүний баримт материал шаардлага хангаснаар нийт 1336 хүнийг бүртгэхээр болсон байна.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу 10 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар шийдвэрлэжээ. Тухайлбал: баримт бичиг дутуу гурав, татварын өртэй гурав, өөр намын гишүүнчлэлтэй гурав, Төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалаас чөлөөлөгдөөгүй нэг хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Түүнчлэн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй нь тогтоогдсон тул Сонгуулийн тухай хуулийн заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Өмнөх хуралдаанаар нийт 1399 хүний баримт бичгийг нягтлан шалгаж хуульд заасан шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Энэ хурлаас хойш 104 хүн баримт бичгээ дахин ирүүлснээс хоёр иргэний асуудлыг хэлэлцэлгүй хасжээ.  

Сонгуулийн ерөнхий хорооны бүртгэлээс харахад Монгол ардын нам 126, Ардчилсан нам 126, Үндэсний эвсэл 66, Иргэний зориг ногоон нам 71, Шинэ нэгдсэн эвсэл 90, ХҮН нам 122, Иргэний хөдөлгөөний намын 124 хүнийг нэр дэвшигчээр бүртгэжээ. Харин бие даан нэр дэвших 42 хүнийг эцсийн байдлаар бүртгэсэн байна.

 Хууль заасны дагуу дээрх нэр дэвшигчдийг энэ сарын 10-ны өдөр олон нийтэд зарлах юм.

Холбоотой мэдээ

ТББХ: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ц.Сандаг-Очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он