Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

​ЕВРО 2024 | Турк-Гүрж | Хэн нь хэн бэ?

2024/06/18
Европын аварга шалгаруулах тэмцээний F хэсгийн эхний тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 00:00 цагт Турк, Гүржийн шигшээ багийн тоглолтоор эхлэх гэж байна. Туркийн хувьд алтан үеэ өнгөрөөсөн гэж дүгнэж байгаа ч олон улсын түвшний нэр хүндтэй багт тоглодог хэд, хэдэн тоглогч бий. Харин Гүржийн хувьд анх удаагаа томоохон тэмцээний утаа үнэрлэх гэж байгаа нь энэ. Вилли Саньолын удирдлага дор тэднийг Европын аваргын тэмцээнд оролцоно гэж хэн ч таамаглаагүй байсан биз ээ.
 


ТУРК



 

Туркийн шигшээ баг орон гаран тоглолт гаргаад байсан учраас 2023 оны есдүгээр сарын 21-нд дасгалжуулагчаа сольж Итали мэргэжилтэн Винчензо Монтеллаг сонгосон. Удирдсан эхний тоглолтдоо Хорватын шигшээг 1-0 онооны харьцаагаар буулган авч, урам зоригийг сэргээсэн билээ. Туркийн шигшээ сонгон шалгаруулалтын “D” хэсэгт багтаж 17 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн. Тэд сонгон шалгаруулалтад ердөө нэг хожигдсон гэх амжилтаар Германд хүрэлцэн ирж байна. Гэвч тэдний сүүлийн үеийн форм тун хангалтгүй байгаа. Туркийн шигшээ баг хамгийн сүүлд 6-р сарын 11-ний өдөр Польшийн багтай нөхөрсөг тоглолт хийж нутагт нь 2-1 харьцаагаар хожигдсон юм.

Туркийн шигшээ бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн таван тоглолтод хожил байгуулалгүй хоёр тэнцэж, гурав хожигдоод байна. Ялангуяа гуравдугаар сарын 27-ны өдөр Австрийн багтай нөхөрсөг тоглолт хийхэд 6-1 онооны харьцаагаар бут ниргүүлсэн билээ. Тэд энэ хугацаанд гурван гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, 10 гоолыг хаалгандаа алдаад байна.  
Хэдийгээр Туркийн шигшээ багийн форм муу байгаа ч Гүржийн шигшээ багтай хийсэн сүүлийн таван тоглолтын гуравт нь туркууд хожсон гэдэг сайхан үзүүлэлт байна. Гүрж болон Туркийн шигшээ баг 2012 оноос хойш анх удаа учраа таарах гэж байгаа нь энэ.

 


 

ГҮРЖ

 

Зөвлөлтөөс салан тусгаарласнаас хойш анх удаагаа Гүржийн шигшээ баг томоохон тэмцээний утаа үнэрлэх гэж байна. Зөвлөлтийн үед Гүржийн авьяаслаг хөлбөмбөгчид төрөн гарч байсан ч тусгаар улсын хувьд томоохон амжилт үзүүлэлгүй өдийг хүрчээ. Тэднийг Францын мэргэжилтэн Вилли Саньол дасгалжуулж буй. 2021 оноос хойш Гүржийг дасгалжуулж буй энэ эрхэм Гүржийн хөлбөмбөгийн түүхэнд тодоор дурсагдах түүхийг яг одоо бүтээгээд байна. Гүржийн шигшээд залуу авьяастан Хвица Кварацхелиа байгаагаас гадна Уатфорд клубийн хагас хамгаалагч Георги Чакветадзе, Гиорги Цитаишвили нарын ур чадвартай тоглогчид бий.

Гүржийн шигшээ бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн таван тоглолтын гуравт нь ялалт байгуулж, нэг хожиж, нэг тэнцээд байна. Тэд энэ хугацаанд хаалгандаа зургаан гоол алдаж, найман гоол оруулаад байна. Үүнээс харвал хамгаалалтын шугам найдваргүй гэдгийг илтгэнэ. Тиймээс Туркийн шигшээ багийн эсрэг хамгаалалтын шугам нягт байж чадвал ялалт байгуулахыг үгүйсгэхгүй. Ялангуяа довтолгооны шугам сөрөг довтолгоог үр дүнтэй болгох бүрэн боломжтой.
 



Дасгалжуулагч юу хэлэв?

Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Винчензо Монтелла: “Олон хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө том тэмцээнд хүч үзнэ гэдэг нэр төрийн хэрэг. Гүрж бол амаргүй өрсөлдөгчид. Яг одоо түүх бүтээж байгаа энэ багийнханд урам зориг дүүрэн байна. Тоглолт амаргүй байх хэдий ч мөрөөдлийнхөө төлөө чадах бүхнийг хийх ёстой”

Гүржийн шигшээ багийн дасгалжуулагч Вилли Саньол: “Энэ бол бидний хувьд том тэмцээний анхны тоглолт. Анхны тоглолтоо бид Туркийн хүчтэй багтай хийх гэж байна. Туркийн давуу талуудыг дурдвал маш их ээ. Гэхдээ юу гээч бид яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна. Техникийн хувьд чадварлаг олон тоглогчтой Туркийн шигшээ багийн эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан өрсөлдөнө”

Холбоотой мэдээ

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он