Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

ЕВРО 2024 | Дани-Англи | Хэн нь хэн бэ?

2024/06/20

Дани, Английн тоглолт энэ хэсгийн хувь заяаг үндсэндээ шийднэ. Данийн хувьд  эхний тоглолтоо Словенийн эсрэг хийж эхний гоол оруулж хяналтдаа байлгасан ч гоол алдаж тэнцээгээр өндөрлөсөн. Харин энэ тэмцээний гол фаворитуудын нэг Английн шигшээ Жюд Беллингэмийн гоолын ачаар 1-0 гэсэн даруухан оноогоор ялалт байгуулж бүтэн оноогоо авсан юм. Хоёр улс түүхэндээ 24 удаа таарч тоглосноос 14-т нь Англичууд ялж, тавд нь Даничууд ялалт байгуулжээ. Харин таван тоглолт эвийн гэрээгээр өндөрлөсөн байна. Англи улс энэ тэмцээнүүдэд нийт 41 гоол оруулсан бол Данийн шигшээ 24 гоол оруулжээ.

 


ДАНИ

Данийн хувьд тэмцээнийг уг нь өөдрөг эхлүүлсэн. Кристиан Эриксений гоолоор тэргүүлж эхэлсэн боловч сүүлдээ Словенийн шигшээ гоол оруулж эвийн гэрээгээр өндөрлөсөн билээ. Хэрэв тэд эхний тоглолтод бүтэн оноотой ирсэн бол хувь заяа нь арай өөр байх байлаа. Хамгийн сүүлд тэд “Евро 2020” тэмцээний хагас шигшээд Английн багтай хийж үндсэн цагт 1-1 оноогор тэнцэж, нэмэлт цагт 2-1 онооны харьцаагаар ялагдсан билээ. Данийн хувьд бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн таван тоглолтд хоёр тэнцэж, гурав ялжээ. Энэ хугацаанд тэд найман гоол оруулж, ердөө гурван гоол хаалгандаа алдсан байна. Хэрэв тэд энэ формоо хадгалж чадвал ядахдаа хагас оноог ч болов хүчтэй өрсөлдөгчөөсөө зулгааж чадах юм.

 


АНГЛИ

Өнгөрсөн тэмцээний аман хүзүү, энэ тэмцээний гол фаворит баг бол яах аргагүй Англи. Тэд эхний тоглолтдоо Жюд Беллингэмийн цор ганц гоолоор бүтэн оноо авч чадсан. Хэдийгээр бүтэн оноо авч чадсан ч Английн хэвлэлүүд шүүмжлэлтэй хандсан. Хэрэв өнөө шөнө Харри Кейн болон бусад үүргийн тоглогч сайн байж чадвал олон гоолтой тоглолт харж мэдэх юм. Данийн шигшээд Кристиан Эриксен бий. Английн премьер лигт олон багт тоглож, энд тоглож буй бүх тоглогчтой таарч явсан учраас Данийн шигшээг дутуу үнэлж болохгүй. Англий шигшээ баг бүх тоглолтыг оролцуулаад сүүлийн таван тоглолтоос хоёр ялж, хоёр хожигдон, нэг тэнцсэн орон гаран формтойгоор Данийн шигшээтэй тоглох гэж байна. Тэд энэ хугацаанд зургаан гоол оруулж, дөрвөн гоол хаалгандаа алджээ. Хэрэв энэ формоос харвал өнөөдрийн тоглолтод тийм ч олон гоол харахгүй нь магадгүй 1-0 юм уу 2-1 онооны харьцаагаар ялалт байгуулж мэдэх юм.

 


Дасгалжуулагч юу хэлэв?


 
Данийн дасгалжуулагч Каспер Хёлманд: “Бид маш том багтай учраа таарч байна. Жюд Беллингэм ямар гайхалтай тоглолттойгоор улирал дуусгасныг мэднэ. Түүний насны тоглогч Аваргуудийн лигт ялалт байгуулахыг харах үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ юу гээч, хөлбөмбөгийг бид багаараа тоглож, багаараа хүчирхэг байж давж гарна”

 

Английн дасгалжуулагч Гарет Саутгейт: “Тоглолт аль ч тийшээ эргэж болно. Өмнөх тоглолтод бид ялсан гээд тайвширч болохгүй. Дани бол сайн дасгалжуулагчтай, сайн баг. Зөвхөн Европын аваргад ч биш Үндэстнүүдийн лигийн тэмцээнд ч бидэнтэй ана мана үзэлцдэг баг юм”

Холбоотой мэдээ

Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он