Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ц.Алдархишиг: Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна

2024/03/12

Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигтэй тус аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.

Дорноговь аймагт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ?

Дорноговь аймгийн болон Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар нь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулан ажиллаж байна.

Тус аймгийн хэмжээнд 2023 онд 36 мянга гаруй зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн бол гэмт хэрэг 9.0 хувиар өссөн. Нийт бүртгэгдсэн зөрчлөөс үзэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүний биед халдах, Танхайрах, Хүүхдийн эрхийг зөрчих, Гаалийн тухай хууль зөрчих, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил дийлэнх хувийг нь эзэлж байна. 

Харин нийт гэмт хэргийн 51.8 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа Залилах гэмт хэрэг дангаараа 24.5 хувийг эзэлж байна.

Прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Өнгөрсөн онд аймгийн болон сум дундын прокурорын газраас зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор нийт 12 судалгаа, 8 шалгалт хийж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажилласан.  

Тухайлбал, хүүхэд хохирсон болон хүүхэд холбогдсон хэргийн шалтгаан нөхцөл, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэргийн хохирогч болж болзошгүй эрсдэлтэй хүүхдүүдийн судалгаа зэргийг хийж урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 66 аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд прокурорын мэдэгдэл бичиж, холбогдох арга хэмжээг авахуулсан.

Хүүхэд хохирсон гэмт хэргийн судалгааг хийсэн байна. Ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ?

Аймгийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, мөн өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг жил бүр нэмэгдэж байна. Тиймээс аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлыг оновчтой тодорхойлох үүднээс  сүүлийн 5 жилд гарсан нийт хэргийг судалсан. Дээрх хугацаанд хүүхэд хохирсон гэмт хэрэг 184 бүртгэгдсэнээс 102 буюу 55 хувь нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа нь нэлээд анхаарал татсан.  Тиймээс аймгийн прокурорын газраас санаачлан Дорноговь аймгийн хүүхэд хамгааллын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Аймгийн бүх шатны Засаг дарга, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг 200 орчим хүн оролцсон томоохон зөвлөгөөн болсон. Зөвлөгөөнөөр урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээг тодорхойлж, хүүхэд хамгааллын байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлбэл зохих 12 үүрэг чиглэл бүхий шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, хүүхэд хамгаалал, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор аймгийн төв Сайншанд хотыг бүрэн камержуулахаар орон нутгийн өмчийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлагдсан байгаа.

Танай аймгийн хувьд Монгол Улсын хамгийн том, ачаалал ихтэй Замын-Үүд боомттой гэдгээрээ онцлог. Хил, гаалиар нэвтэрч буй иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол хэр их гардаг вэ, энэ талаар тодруулбал?

Монгол Улсын иргэд улсын хилээр нэвтрүүлэх бараа, эд зүйлийн талаарх хуулийн мэдлэг дутмаг байгаагаас шалтгаалан бусдын  ятгалгад автан, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол цөөнгүй гардаг.

Тиймээс иргэдэд хууль тогтоомж сурталчлах, яриа таниулга хийх, мөн  хилийн бүсээр хүн тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгах зэрэг ажлыг 2023 онд хийсэн. Мөн түүх соёлын үнэт дурсгалт зүйл болох бурхан, судар, шашны холбогдолтой эд өлгийн зүйлс, архи, тамхи, эмийн хэрэгсэл, амьтан, ургамлын гаралтай түүхий эд зэрэг улсын хилээр гаргахыг хориглодог бараа бүтээгдэхүүний талаар зурагт хуудас бэлтгэж, жолооч, зорчигч нарт тараах, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

Боксын ДАШТ-нд оролцох монголын 10 боксчны найм нь тодорчээ
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
ЗГ: Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
БНУзбУ руу экпортлох 100 мянган хонины эхний ээлжийг тээвэрлэхэд бэлэн болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
НӨАТ-ын сугалаанаас 51,973 иргэн азтан болжээ
Говийн бүсэд усалгаатай тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай болж байна
Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд 1520 ам.метр талбайд явган хүний зам засаж байна
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он