Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Увс аймагт хүүхэд зам тээврийн осолд өртсөн хэргийн дийлэнх нь согтуу жолоочоос болсон байна

2024/07/17

Увс аймагт зам тээврийн ослын улмаас 2022 онд 20, 2023 онд 12, 2024 оны I дүгээр улиралд хоёр, нийт 34 хүүхэд хохирсон гэмт хэрэг бүртгэгдсэнээс  амь насаа алдсан хоёр, эрүүл мэндээрээ хохирсон 16 тохиолдол гарсан байна.

Тиймээс Увс аймгийн прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2022, 2023, 2024 оны I улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлжээ.  

Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг судлахад жолооч замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй, аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас дийлэнх осол хэрэг гарсан болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн хүүхдүүд зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй, бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулсан, асран хамгаалагч нар хариуцлагагүй хандсан зэргээс гадна сургууль, цэцэрлэг орчмын бүсэд замын тэмдэг, тэмдэглэгээ болон гарц, хурд сааруулагч дутмаг байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлжээ.

Тиймээс аймгийн прокурорын газраас хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, үр дүнтэй ажил, арга хэмжээ  авч хэрэгжүүлэх талаар Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон аймгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн дарга нарт мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болсон байна.

 

Эх сурвалж: УЕПГ

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он