Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай үргэлжилж байна

2024/07/22

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм.

Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэл өглөө. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар  өвөлжилтийн бэлтгэл 45 хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 46.6 хувь, Геодези, усны барилга байгууламжийн газар 6 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл 41 хувь, нийслэлийн Авто замын хөгжлийн газар 17 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл 90.4 хувьтай үргэлжилж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилж эхлээд буй. Уг ажил энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд  өнөөдрийн байдлаар 10 хувьтай үргэлжилж байна. Мөн 2024 оны зуны засвараар 10 байршилд 3.6 км шугам сүлжээ болон бусад засварыг хийнэ. Өнөөдрийн байдлаар их, урсгал  засварын ажил 41 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендерийг зарласан. Одоогоор 12 багцад гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэдгийг онцоллоо. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 53 агуулахад 50,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна.

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он