Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна

2024/07/24

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ажиллалаа. Тус хогийн цэгийг 2009 онд байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хог хаягдлын 60 орчим хувийг тус хогийн цэгт төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Өдгөө 27 га талбайг нөхөн сэргээсэн байна.

Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Г.Индарьяа “Хогийн цэгийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс 2020 оноос нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Нөхөн сэргээх талбайд метан хийг саармагжуулах ажлыг хийж байгаа. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, эх үүсвэр дээр нь ангилсан хог хаягдлыг боловсруулах чиглэлд явна. Ингэснээр дарж боловсруулах хог хаягдлын хэмжээ буурна” гэсэн юм.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанчлан хог хаягдлыг дарж булшлах биш хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд явж байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих ажлуудыг төлөвлөөд, хэрэгжүүлээд явж байна. Мөн Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн чуулга уулзалтын үеэр хогны менежментийн асуудлаар гадаадын хоёр байгууллага хотын хогны менежмент дээр төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хамтарч ажиллах санамж бичиж байгуулсан. Энэ хүрээндээ ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Түүнчлэн энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдсэн учраас ТЭЗҮ-ээ боловсруулаад цаашид хэрэгжүүлээд явах боломжтой” гэлээ.

Холбоотой мэдээ

"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 11,2 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Солонгос даяар эмнэлгүүдэд шинэ үеийн робот асран хамгаалагчид нэвтрүүлж эхэлжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
О.Цогтгэрэл бараг уучлал гуйв
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслах Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэнд очих вэ?
"iPhone Duo"-г танилцуулсны дараа “Galaxy Z" эвхэгддэг ухаалаг утасны борлуулт өсжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он