Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Цэргийн чуулга их ялалтын замыг эгшиг уянгаар дархаллаа

2024/08/30
Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн энэ өдрүүдэд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Дорнын уудам талыг зорьж, тоглолт уран бүтээлээ толилуулан, дайчин ялалт, хамтын нөхөрлөл, тусгаар тогтнолын үнэ цэнийг сурталчиллаа.
 
Тус чуулгын хамт олон Хэнтий, Дорнод аймгийн иргэд, эдгээр аймгуудад байрлах Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид болон Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцсон хоёр орны дайчдад зориулсан хүндэтгэлийн тоглолтоо амжилттай толилуулж, тэдний талархлыг хүлээсэн юм

Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолт нь "Халхын голын түүхэн ялалт", "Хамтын нөхөрлөлийн үнэ цэн", "Энх цагийн дуулал" гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд ЦДБЭЧ-ын Найрал дуучид, Бүжигчид, Эстрад симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Уг тоглолтын хормейстерээр СТА, дэслэгч Б.Мөнгөнчимэг, ерөнхий бүжиг дэглээчээр СТА, хошууч Ш.Дамдинбазар, ерөнхий удирдаачаар СТА, дэд хурандаа Д.Одгэрэл, хөтлөгчөөр СГЗ, дэд хурандаа Р.Өнөржаргал, ерөнхий найруулагчаар СТА, дэд хурандаа Б.Энхбаяр, концертын захирлаар ЦДБЭЧ-ын дарга, СТӨ-ний ерөнхий менежер, СГЗ, хурандаа Г.Золзаяа нар ажиллав.
 
Мөн тус хамт олон Дорнод аймгийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд нээсэн ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал, Г.К.Жуковын хөшөөний нээлт, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын ажиллагаа, баярын хурал, Ялалтын баярт зориулсан үдшийн цэнгүүнд оролцон уран бүтээлийнхээ дээжийг өргөн барьсан юм.

Холбоотой мэдээ

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт үргэлжилж байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
Элчин сайд Л.Өлзийт итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт үргэлжилж байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
Элчин сайд Л.Өлзийт итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
Г.Уртнасан шигшээ шатанд 10-р байр эзэллээ
“AZERNEWS”: Жеффри Эпштейнтэй холбоотой баримт бичгүүдэд Монголын нөлөө бүхий улс төрчдийн нэр дурдагдсантай холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он