Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Нийслэл

​Нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркийг компани хэлбэрээр өөрчлөн байгуулна

2024/03/19
Хуралдаанаар мөн Нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах тухай тогтоолын төсөл болон холбогдох компанийн дүрэмд өөрчлөлт  оруулах  асуудлыг хэлэлцэв.

 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурал баталсан.  Улмаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” гэж хуульчлагдсан. Нийслэлд Багахангай, Багануур, Налайх дүүрэгт үйлдвэрлэл технологийн  паркууд үйл  ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дахин шинээр авахад Компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулагдах шаардлага үүссэн талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн менежментийн хэлтсийн дарга М.Энхболд танилцууллаа.

Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах асуудлыг танилцууллаа

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 9 барилга байгууламж болон худалдан авсан барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах тогтоолын төслийг танилцууллаа. Тодруулбал,
Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга,
Баянзүрх дүүргийн 52, 304 цэцэрлэгийн барилга байгууламж
321 дүгээр цэцэрлэгийн А, Б байр, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламж,
330 дугаар цэцэрлэгийн барилга,
Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламжийг тус тус нийслэлийн өмчид бүртгэн авах юм.

Мөн Сэлбэ дэд төвийн 28МВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах асуудлыг танилцуулсан юм. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн хурлаас мөн  Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 25-ны өдөр хуралдуулахаар товыг тогтов.

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он