Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Медиа

Монгол-Тайландын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээ Тайландын өдөрлөгөөр эхлэв

2024/09/12

Жил бүрийн намар Улаанбаатар хотноо Тайланд Улсыг таниулан сурталчлах урлаг, соёлын өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ жил Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд Тайландын өдөрлөгийг зохион байгуулж гадаад, дотоодын зочид, хүүхэд багачууд, урлаг, спортынхон, Тайландын соёлыг сонирхсон иргэд олноор оролцлоо.

Энэ өдөрлөгөөр Монгол Улс, Тайланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээг эхлүүлж байгаа юм.

Тайланд Улс, Монгол Улсын хамтын ажиллагааг хариуцдаг БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Тайландын Вант Улсын Элчин сайд Чатчай Вириявежакул өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ "Нүүдэлчдийн энэ сайхан нийслэл хотод энэ жил дахин ирж, Тайланд орны өнгө, аясыг илтгэх энэ өдөрлөгийг та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна. Энэ жилийн Тайландын өдөрлөг онцгой ач холбогдолтой юм. Учир нь бид энэ жил 1974 оны 3 дугаар сарын 5-нд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж байна" гэлээ.

Өдөрлөг Тайландаас ирсэн бүжигчдийн үзүүлбэрээр эхэлж, Монголд дэлгэрч буй Муай Тай буюу Тай боксын Тайланд, Монгол Улсын тамирчдын ур чадварыг гайхуулсан үзээлбэрээр үргэлжилсэн юм.

Арван жилийн өмнө Монголд үүдээ нээсэн Муай Тай Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Холбооны дэргэдэх Клубын багш Б.Гантогтох “Тай бокс”-оор хичээллээд 16 жил болж байгаа аж.

Тэрбээр Муай Тай боксыг сурахаар Тайландыг зорьж, хоёр жилийн турш Тайландын уламжлалт спортыг суралцаад өдгөө Монголдоо багшилж байна. "Манай Клуб 8-40 насны 50 гаруй тамирчинтай. Энэ спортоор хичээллэхийн ач холбогдол их. Нэг дүгээрт, бие бялдар сайжирна, бие хамгаалах урлагт суралцна. Хоёр дугаарт, Муай Тай нь уламжлалт спорт учир бусдыг хүндэгтэх, сахилга бат суух, мөн энэ спортын философи болох өөрийгөө ялан дийлэхэд суралцдаг" гэж Б.Гантогтох багш ярьж байлаа.

Тайландын өдөрлөгөөр Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд зассан 40 асарт Тайландад үйлдвэрлэсэн тансаг торго, дурдан, бөс бараа, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, хатаасан жимс, Тай иргэдийн хийсэн амттай хоол хүнсний худалдаа гарч, бизнес эрхлэгчид хоорондоо танилцаж, худалдаа наймааны хамтын ажиллагаагаа ч хэлэлцэж байв.

Үдийн цайны үеэр Тайланд хоолны асарт олон хүн цуглалаа. Дараалалд зогсож байсан Д.Намуун "Би Тайландад нэг удаа очиж байсан, маш их таалагдсан. Бас тэнд байхдаа стики манго райс-д маш дуртай болсон. Тайландын өдөрлөг болно гэж дуулмагцаа нөгөө амттангаа олж авна даа гээд ирсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Амттанаас гадна тахианы сатэй, папайя салат, кокостой амтат шөл, сам хорхойтой ороомог, спринг роллз зэрэг Тай хоолыг хийж байгаа асарт дотоод, гадаадын зочин олон байв.

"Монголчууд Тайландын будаа, цуу зэрэг хүсний бүтээгдэхүүнийг сайн мэддэг. Хэдийгээр манай хоёр улс газар зүйн хувьд зайтай оршдог ч логистик, тээврийг дараагийн түвшинд гарган хөгжүүлбэл, мөн манай хоёр улсын хооронд зөвхөн өвлийн чартер нислэг гэлтгүй жилийн турш хийх агаарын нислэгийн тоог ихэсгэн, тогтмолжуулбал бусад олон бараа бүтээгдэхүүний худалдаа идэвхжих, иргэд хоорондын солилцоо сайжрах бүрэн боломжтой. Монголчууд Тайландад өвлийн цагаар ирж амрах нь элбэг. Тайчууд Монголд ирж аялах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бас боломжтой" гэж Элчин сайд Чатчай Вириявежакул ярилаа.

Тайландыг аялал жуулчлалын орон гэдэг. Иймдээ ч өдөрлөгийн үеэр сугалаа явуулж, сугалааны азтануудыг Тайланд улсын Пукет хотод хосоороо аялан, долоо хоногийн турш амрах эрхийн бичгээр шагнаж байв.

"Монгол Улс-Тайланд Улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавартай тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Тайландын сэргээгдэх эрчим хүчний компани Монгол Улсад төсөл эхлүүлээд байна. Энэ төсөл нь нарнаас эх үүсвэрээ авч 109 мега Ватт эрчим хүчийг үйлдвэрлэн Монгол Улсад нийлүүлэх юм.

Өдөрлөгийн үеэр Тайландын гоо сайхны бүтээгдэхүүн, хүнс үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл ч ирсэн байлаа. Тэд Монголын түнш компаниудтай гэрээ хэлцэл хийхээр ирээд байна гэж Тайландын Вант Улсын Монгол дахь Өргөмжит Консулын газрын ажилтан Л.Тунгалаг онцолж байсан юм.

Тайланд улсыг сонирхсон, хамтын ажиллагаа тогтоохыг хүссэн хэн бүхэн Тайландын Вант Улсын Монгол дахь Өргөмжит Консулын газарт хандаж болох юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн хүрээнд Тайланд улсын нийслэл Бангкок хотод ч цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөж буй юм байна.

"Хоёр улсын найрсаг харилцаа нь иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, бие биенийхээ түүх, соёл, урлаг, нийгэмтэй илүү дотно танилцахаас эхэлдэг. Манай өдөрлөг ч энэ найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой" гэж Л.Тунгалаг хэллээ.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он