Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Хөдөө аж ахуй

Улаан загалмай нийгэмлэг: Монгол Улсад яаралтай тусламж шаардлагатай

2024/03/20
Олон улсын Улаан загалмай нийгэмлэг Монгол Улсад үүссэн зудын нөхцөл байдал нь яаралтай тусламж шаардлагатай гэдгийг тод харуулж байна гэж мэдэгдлжээ. Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн Зүүн Азийн зөвлөлийн тэргүүн Ольга Жумаева хэлэхдээ “Монгол Улсад энэ өвөл үргэлжилсэн малын хорогдол, хүнсний хомстол олон мянган малчдад шууд нөлөөлж байгаа нь яаралтай тусламж хэрэгтэй гэдгийг тод харуулж байна” гэжээ.

Улаан загалмай нийгэмлэгийн мэдээлснээр энэ жилийн зуднаар 4.7 сая орчим мал хорогдож, 2250 гаруй малчин өрхөд шууд нөлөөлсөн гэж дүгнэжээ. Монгл Улсын 3.3 сая хүн амын 30 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг гэсэн НҮБ-ын судалгаа бий. Зудын эрсдэл бий гэдгийг НҮБ болон түүний харьяа байгууллагууд нэгдүгээр сараас онцгойлон анхааруулж байсан юм.
НҮБ-ын Уур амьсгалын байгууллагын судалгаагаар Монгол Улсад сүүлийн 10 жилийн дотор зургаа дахь удаа зуд болсон нь малчдын амьжиргаанд шууд нөлөөлсөн гэж дүгнээд байна.

НҮБ-ын Уур амьсгалын байгууллагын судалгаагаар Монгол Улсад сүүлийн 10 жилийн дотор зургаа дахь удаа зуд болсон нь малчдын амьжиргаанд шууд нөлөөлсөн гэж дүгнээд байна.


Аль Зажира агентлагийн нийтлэлээс онцлох хэсгийг эш татан хүргэе:

Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол орны дөрвөн улирлын мөчлөгийг тасалдуулж, 2015 оноос ган, зудын давтамж нэмэгдэх болсон гэдгийг НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Түүнчлэн малын бэлчээрийн даац нэмэгдссэн нь идэш тэжээл хомстох үндсэн шалтгаан болжээ. Албан ёсны мэдээллээр Монгол Улс 2023 он эцсийн байдлаар 64.7 сая мал тоолуулсан. Хонь, үхэр, адуу, тэмээ, ямаа гэх үндсэн таван хошуу малтай энэ улс сүү, ноос, махын хэрэгцээгээ таван хошуу малаас хангадаг. Өвлийн зуднаар олон малаа зүй бусаар алдсан нь малчин өрхүүдэд шууд нөлөөлсөн гэдгийг Улаан загалмай нийгэмлэгээс мэдэгдсэн юм.

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн Н.Болормаа хэлэхдээ “Зудын гамшгийн нөлөөллийг багасгах, өрхүүдийн амьдрал, амьжиргааг урт хугацаанд шийдвэрэлэхд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа" гэсэн юм.  Эцэст нь Ольга Жумаева хэлэхдээ “Эрдэнэт мал сүргээ алдсан ч хахир өвлийн хилэнтэй гайхалтай хүчээр тэмцэж буй олон гэр бүлийн итгэл найдвар, тэсвэр тэвчээрийг харж байна” гэсэн байна.

Эх сурвалж: IFRC / Al-Jazeera

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он