Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Хөдөө аж ахуй

​Засгийн газар гурилын үйлдвэрлэлийг боомилж орхилоо

2024/10/03
Засгийн газар яах гэж байдаг вэ? Ерөөс дотоодын үйлдвэрийг дэмжих замаар эдийн засгаа өсгөх зорилгоор л оршдог. Гэтэл манай Засгийн газар эсрэгээр нь ажилладаг бололтой. Гурилын импортыг татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болжээ. Гурил бол Монгол Улсын хувьд стратегийн хүнс. Гурил, улаанбуудайн үрийг Засгийн газрын нэлээн хатуу зохицуулалт дор импортолсоор ирсэн. Гэвч энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улаанбуудайн гурилыг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Энэ шийдвэр гурилын импортод шууд нөлөөлсөн. Оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 38 мянган тонн улаанбуудайн гурил импортолсон нь өмнөх онынхоос 11.2 дахин өссөн үзүүлэлт. Нэг биш хоёр биш, бүр 11 дахин шүү. Импортын дийлэнхийг ОХУ эзэлж байгаа гэдгийг анхаарах ёстой. Засгийн газрын шийдвэр Оросыг дэмжчихсэн гэсэн үг. Уг нь энэ шийдвэрийг УИХ-аар хэлэлцүүлж байхад хэд, хэдэн гишүүд дотоодын үйлдвэрээ боомилж байгаа хэрэг гэж анхааруулж байсан ч одоогийн спикер Д.Амарбаягалан тийм юм байхгүй гэж нэлээн ууртайхан хэвлэлээр дуугарч байв даа.

Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Тус зөвлөлөөс тухайн жилийн ургацын хэмжээнээс шалтгаалан гурилын импортын хэмжээг тогтоодог юм. Энэ онд 12 мянган тонн улаанбуудай импортлох зорилт тавьсан ч он дуусахаас дөрвөн сарын өмнө л зорилтот хэмжээнээс гурав дахин давчихлаа. Засгийн газраас импортын татвар тэглэх шийдвэрээ гурилын үнийн өсөлтийг сааруулж, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой гэж зөвтгөсөн. Нэг ёсондоо дотооддоо үйлдвэрлэх яах вэ, иргэдээ л гурилаар хангая гэж өнгөцхөн бодсон нь энэ. Цар тахлын дараахан гурилын үнэ огцом өсөж байв. Цаг хугацааны хүрдийг 2022 он руу ухраахад 1-р зэрэглэлийн гурилын үнэ өмнөх оноосоо 46.4 хувь, 2023 онд 16.5 хувь өссөн юм. Ердөө гурилын үйлдвэргүй байгаа хэд нь хэрэгцээгээ хангаж чаддагүй үнийн өсөлтийг өдөөх хүчин зүйл байв. Тиймээс дотоодын үйлдвэрийг дарж, дэвссэн ч хамаагүй үнэ буулгаж, иргэдээ хамгаална гэж попорч байхав дээ.

Нэгэнт импортын татвар тэглэчихсэн учраас гадаадаас гурил орж ирэх нь асуудал биш болсон. Үүнийгээ дагаад үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт эрс мууджээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээс харвал дотоодын гурилын үйлдвэрлэл 30 орчим хувиар буурчээ. Тухайлбал гурилын салбарын томоохон төлөөлөл болох “Милл Хаус” компанийн борлуулалт тавдугаар сараас хойш бараг 80 хувь буурсан байна. Энэ бол жижиг зах зээлтэй манай улсад маш харамсмаар дүр зураг. “Алсын хараа” гэж тодорхой урт хугацааны хөгжлийн бодлогодоо дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангана гэж лоозогносон мөртлөө бодит байдал дээрээ үндэсний үйлдвэрлэгчдээ багалзуурдсан нь энэ.
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ
Гадаадын иргэний халааснаас 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлжээ
Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Эрдэнэс Тавантолгой" ХК 4 удаагийн арилжаагаар 134.4 мянган тонн нүүрс борлууллаа
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо
Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа
Хуурай гантай нөхцөлд рапсын талбайд эрвээхэйн тархалт өндөр байна
Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
"Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогcоолоо
Улаанбаатар хот орчимд лууль, шарилж төрлийн ургамал энэ сарын 8-15-ны өдрүүдэд цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана
Гадаадын иргэний халааснаас 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлжээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он