Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Нийслэл

ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧООДОД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ТОМИЛОГДОН АЖИЛЛАНА

2024/10/16
БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболдтой ярилцлаа.
Яг өдийд улс орон даяар цэрэг халах болон татах үйл ажиллагаа эд явагдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Монгол Улсын Засгийн газрын 2023 шийдвэрээр тус оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах, 2024 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албан хаагчдыг татах бэлтгэл эд явагдаж байна. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах сайдын албан даалгавар гарсан. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байлаар /2024.10.16/-нд 2023 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт алба хаасан хугацаат цэргийн албан хаагчдыг халах арга хэмжээ 80 хувьтай байна. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа орон нутаг, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажиллагааг зохион байгуулж байна. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэхэд энэхүү хоёрдугаар ээлжийн хугацаанд цэргийг халах ажиллагаа бүрэн дуусна.
Хугацаат цэргийн алба хаагчдыг халах ажиллагаатай зэрэгцээд цэрэг татах арга хэмжээ өрнөж байна? Улаанбаатар хотод цэрэг татах ажиллагаа хэдийд явагдах вэ?
📍2024 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг татах ажиллагаа улс орон даяар зохион байгуулагдаж, орон нутгаас эхлээд байна. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 18-20-ны хооронд үндсэндээ гурав хоногийн хугацаанд цэрэг татах ажиллагаа явагдана. Бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, дүүргүүдийн цэрэг татлагын товчоод бэлтгэл ажлаа хангаад байна.
Тухайлбал,
энэ удаагийн цэрэг татлагаас эхлэн цэрэг татах ажиллагаанд ажиллах цэргийн штабын болон эмнэлэгийн эрүүл мэндийн ажилтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах чиглэлээр АТГ-тай хамтран сургалт зохион байгуулахаас гадна ХӨСҮТ-тэй хамтраад халдварт өвчний талаар үзлэг, оношилгоо хийх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Мөн Цэргийн төв эмнэлэг, нийслэлийн 9 дүүргийн цэрэг татлагын товчооны эрүүл мэндийн үзлэгт нарийн мэргэжлийн эмч нар томилогдон ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Энэ жилийн цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэгийг дүүргүүдийн цэрэг татлагын товчоодуудад явуулаад, эрүүл мэндээрээ тэнцсэн алба хаагчдаа цэргийн ангид нь шууд хүлээлгэж өгөхөөр зохион байгуулалт хийж байна. Учир нь алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж байгаа эмч, эмнэлэгийн байгууллагын ажилтан, алба хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Цэрэг халах болон цэрэг татах ерөнхий зохион байгуулалтыг хэрхэн хийдэг вэ?
Цэргийн албаны тухай хуулиар хугацаат цэргийн албыг зохион байгуулах асуудлыг хуульчилсан байдаг. Хуулинд зааснаар аймаг, нийслэл, дүүргийн цэрэг татлагын товчоог тухайн орон нутгийн Засаг дарга гардан зохион байгуулах үүрэгтэй. Цэрэг татлагын товчоонд иргэдийг зарлан дуудах хуудсаар ирүүлэх, эрүүл мэндийн үзлэгээр оруулах, тэнцсэн цэргийн алба хаагчийг Зэвсэгт хүчний нэгтгэл, цэргийн ангиудад хүлээлгэж өгөх асуудлыг хуулинд тусгасанаар тухайн аймаг, нийслэлийн засаг дарга болон тамгын газрын үүрэг хүлээдэг.
Харин хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээд, зэвсэгт хүчний анги нэгтгэл, цэргийн ангиудад хувиарлагдаад ирсэн тохиолдолд ЗХЖШ-ын даргын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу анхан шатны сургалтад хамрагдах ёстой. Ингээд хуулинд заасан хугацаа буюу нэг жилийн хугацаанд алба хаагаад, халагдах хүртэлх хугацаанд тухайн цэргийн асуудлыг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб /ЗХЖШ/ бүрэн хариуцдаг зохицуулалттай.
Тодруулж хэлбэл, Зэвсэгт хүчинд ирсэн цэргүүдийг ЗХЖШ-ын дарга,хилийн цэрэгт татагдсан бүрэлдэхүүнийг Хилийн цэргийн командлагч, дотоодын цэрэгт татагдсан бүрэлдэхүүнийг ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч нар тус тус хариуцан алба хаалгадаг.
Халагдсан цэргүүдээ буцаагаад орон нутаг, ар гэрт нь хүргэх ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн засаг дарга, тамгын газар, цэргийн штаб хариуцан зохион байгуулдаг.

Холбоотой мэдээ

"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он