Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шинжлэх ухаан, Технологи

Аварга байгууламжууд дэлхийн эргэх хурдыг удаашруулж байна

2024/10/24
ВВС агентлагийн “Science Focus” цахим сэтгүүлд гарсан нэгэн сонирхолтой нийтлэлийг товчлон хүргэе.

Хятадад барьсан ганцхан аварга далан өдрийн уртыг сунгахад хүчтэй нөлөөлж байна гэнэ.

Хүн төрөлхтний өвөг дээдэс амьдралаа өдөр, хоногт хувааж, наран мандах, жаргах байгалийн хэмнэлийг даган амьдардаг байсан. Энэ тогтолцоог нь ХХ зууныг хүртэл хэдэн мянганы турш төгс ажиллаж ирсэн боловч эрдэмтэд нэгэн гайхам нээлтийг хийсэн нь манай дэлхий гараг цаг барихдаа их муу аж.

Яагаад? Дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх хийгээд нэг хоног үргэлжлэх хугацаа уртасчээ. Үүнд нөлөөлөх олон хүчин зүйл байдгийн нэг нь газар хөдлөх. Японы Фүкүшимагийн цөмийн станцад осол гаргахад нөлөөлсөн 2011 оны газар хөдлөлт дэлхийн эргэх хурд нэг секундыг сая хуваасны 1.8-тай тэнцэх хугацаагаар нэмэгджээ.

Сарны татах хүч ч бас хувь нэмэр оруулна. Хэдийгээр сар далайг байранд нь тогтоон барьж байдаг ч дэлхий үүнээс үл хамааран хурдаа нэмсээр. Далайн түрлэг, татлага нь дэлхийн эргэх энергид өчүүхэн нөлөөлдөг ч нэг хоног нэг зуун тутамд секундыг 2000 хуваасны нэгтэй тэнцэх хугацаагаар уртасдаг байна.

Хурдсахын хажуугаар удаашрах үзэгдэл гэж байна. Жишээ нь, 2022 оны зургаадугаар сарын 29 хамгийн богино үргэлжилсэн өдөр байв. Түүний өмнөх дээд үзүүлэлт 2020 онд 1.59 миллискундээр удаан өнгөрснийг эрдэмтэд тэмдэглэж авчээ. Үүний шалтгаан бол дэлхийн цөмд өөрчлөлт орсонтой уялдана.

Эрдэмтдийн судалгаагаар хүний гараар сүндэрлэсэн аварга байгууламжууд ч гэсэн дэлхийн эргэлтэд нөлөөтэйг олж тогтоожээ. Жишээ нь, 185м өндөртэй “Гурван хавцал” далан. Хятадын Хубей мужийн туушид сунайх Хөх мөрөнд дэлхийн хамгийн том буюу 2.3км даланг байгуулжээ.

Статистикаас нь дурдвал толгой эргэм юм. Даланг 28 сая куб метр бетоноор цутгаж, Эйффелийн цамхагийг 63 удаа барих хэмжээний ган төмрөөр хэржээ. Барилгын ажил үргэлжилсэн 17 жилд 40,000 хүн ажиллаж, 37 тэрбум доллар зарцуулсан энэ далан Олимпын усан санг 16 сая удаа багтаахуйц 40 тэрбум куб метр усны багтаамжтай.

НАСА-гийн эрдэмтэн доктор Бенжамин Фун Чао асар их хэмжээний масс нэг дор хуримтлуулбал дэлхийн эргэх хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөхийг тооцоолж үзжээ. Чаогийн ийн тооцоолсноор нэг хоногийн үргэлжлэх хугацааг 0.06 микросекундээр уртасгасан нь секундыг 60 тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хугацаа гэсэн үг болой. Мөн дэлхийн туйлуудыг хоёр см-ээр хөдөлгөх боломжтой гэж Чао тооцоолсон байна. Гэвч бодит дүн ямагт өөрчлөгддөг. Германы Гоё шинжлэх ухааны судалгааны төвийн профессор Малик Томас, доктор Роберт Дилл нарынхаар усны түвшинг дагаж дэлхийн эргэх хөдөлгөөн улирлын шинжтэй өөрчлөгддөг юм байна.

Энэ бүхний тайлбар инерцийн момент гэх ойлголтонд бий. Ерөнхийдөө, биет хэр их масста байна төдий чинээгээр масс эргэлтийн төвөөж алслагдана, ингэснээр эргэх хурдыг эсэргүүцнэ.

“Гурван хавцал” далангийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс 185 метрт. Усаардүүрсэн үедээ суурин болон алсын массын харьцаа алсардаг. Өөрөөр хэлбэл, инерцийн момент нэмэгдэх тусам дэлхийн эргэх хөдөлгөөнд эсэргүүцэл үзүүлнэ. Энэ нь дэлхийн удаашралтай хэрхэн холбогдохыг харахын тулд өнцгийн моментум гэгчийн тухай ярих хэрэгтэй. Энэ нь биетийн нийт эргэх тоотой шууд хамааралтай бөгөөд эргэх хурд, биетийн массыг хэрхэн тарааснаас шалтгаална. Гол нь өнцгийн моментум тогтмол хадгалагддагт оршдог. Тухайн биетийн өнцгийн моментум үргэлж нэг хэмжээндээ үлдэж, огт өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Энэ зарчим хэрхэн үйлчилдгийг уран гулгагчдаар тайлбарлаж болох юм. Гараа гадагш сунгаж, харьцангуй удаанаар эргэлдэнэ. Харин гараа цээжиндээ хумивал хурд огцом өсдөг байх нь. Яагаад гэвэл тэдний өнцгийн нийт моментум тогтмол байх ёстой. Биет хэр их нягт байна төдий чинээгээр массын эргэлтийн тэнхлэгт хүрэх тархалт хумигдсанаар өнцгийн моментумаа тогтмол хадгалахын тулд хурд нэмэгдэж буй хэрэг юм.

Өнцгийн моментум нь инерцийн момент, эргэх хурдтай шууд хамааралтай. “Гурван хавцал” далангийн хувьд дүүрэн үедээ суурин инерцийн момент нэмэгддэгийг бид мэддэг болсон. Тэгэхээр, өнцгийн моментумыг тогтмол барихын туд дэлхий эргэх хурдаа хасахаас өөр аргагүйд хүрнэ. Ийм учраас далан дэлхийн эргэх хурдыг секундыг 60 тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хугацаагаар удааширч байгаа юм байна. Хэдийгээр өчүүхэн байж мэдэх ч аварга байгууламжууд дэлхийн эргэлтэд нөлөөлж л байгаа.

“Гурван хавцал”-аас гадна дэлхийн эргэлтэд томоохон нөлөө үзүүлсэн өөр нэгэн хүний үйл ажиллагааны жишээ бий. Арал тэнгисийн ус 1960 оноос хойш 70 гаруй хувиар багасчээ. Уг нь, Арал тэнгис нь хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт ордог нуур байлаа. Зөвлөлтийн засаг нуураас шинээр гол горхи салаалуулах, усалгааны шуудуу татах зэргээр ашиглаж эхэлснээр ийм эмгэнэлт үр дүнд хүрэв. Томас, Дилл нарын тооцоолсноор Арал тэнгисийг шавхсан нь дэлхийн эргэх хурдыг “Гурван хавцал” далангийнхаас гурав дахин их харьцаагаар удаашруулжээ.

Гринландын мөсөн хучлага багасахын хэрээр дэлхийн эргэлтийн тэнхлэг Канад руу шилжих магадлал харьцангуй өндөр гэж Томас, Дилл нар ярьж байна. Ингэснээр дэлхийн нэг хоногийн үргэлжлэх хугацаа сунахад “Гурвал хавцал” даланг анх усаар дүүргэхэд үзүүлсэн нөлөөнөөс арав дахин ихээр нөлөөлнө.

Дэлхийн эргэх хурд саарах нь яагаад тийм чухал вэ гэвэл хүн төрөлхтний өнөөг хүртэл олж авсан шинжлэх ухааны мэдлэг хийгээд тэдгээрээс бий болсон хиймэл дагуулын ажиллагаа зэрэгт шууд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Дэлхийг тойрон эргэлддэх хиймэл дагуулыг саадгүй удирдаж, төлөвлөгөөний дагуу ажиллуулахын тулд дэлхийн эргэх хөдөлгөөний хурдыг маш өндөр нарийвчлалтайгаар мэдэж байх шаардлагатай. Хэрэв нэг хоногийн хугацаа өөрчлөгдөөд байвал пуужин хөөргөх, хиймэл дагуул удирдах зэрэг тооцооллыг хийж, төлөвлөгөө боловсруулахад ярвигтай болж эхэлнэ.

Цаг хугацаа тогтмолоо алдвал хамгийн том нөлөөг сар бидэнд үзүүлнэ. Сарны нөлөөгөөр газар хөдлөлт тохиолдох нь олширч 2004 онд Индонезид болсон цунами шиг гамшиг биднийг нөмрөн авах магадлал улам бүр нэмэгдэнэ гэсэн үг.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он