Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Нүүх үү, үлдэх үү

2024/11/14
Сүүлийн үед нүүх тухай их ярих болж. Ямар нэгэн хувь хүн, нэг айл биш шүү. Монголын төр. Хамгийн эхэнд нүүсэн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам. Монгол төрийн нэгдсэн бодлогыг залгах учиртай, дээрээс нь “Алсын хараа” гэж тодорхойлсон урт хугацааны хөгжлийн бодлогод нэг ухагдахуун болоод орсон энэ салбар засаг захиргааны нэгдсэн төвөөс холдсон түүх нь хуучраагүй байна. Хамгийн хоржоонтой нь юу гээч ХХААХҮЯ-ны албан ёсны цахим хуудаст хуучин хаяг байршлаа солиогүй нь гачлантай.

Ингэхэд манайх ер нь холбооны засагтай улс уу, нэгдмэл засагтай улс уу. Өөрсдийнхөө гортигоор дүрмээ тогтоосон Үндсэн хуульдаа таван жилд хоёр удаа гар дүрэхдээ ч “Нэгдмэл улс” гэдэг тодорхойлолтыг авч хаяагүй. Үндсэн хуулийн 2.1-д “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан. Засаг захиргааны хувьд нэг байдаг атал ХХААХҮЯ-ыг Дархан нүүлгэж таарсан. Сэлэнгэ нутаг тариалангийн бүс гэж дарга нар цээжээ дэлддэггүй бил үү. Яагаад заавал Сангийн сайдын нутаг руу нүүлгэх ёстой гэж. Бодох асуулт шүү.Хэрэв үнэхээр яамдуудыг эрхэлсэн асуудлын хүрээнд нь нүүлгэх гээд байгаа бол Уул уурхайн яамыг Эрдэнэт рүү, Соёлын яамыг Дундговь руу, Сангийн яамыг мөнгө олдгоор нь Өмнөговь руу, Батлан хамгаалах яамыг аль нэг цэргийн ангийн дэргэд, Гадаад хэргийн яамыг Нью-Йорк руу нүүлгэ л дээ.

Засаг захиргааны бүх төвлөрөл Улаанбаатар хотод байхад заавал нүүлгэнэ гэж байгаа нь дараагийн сонгууль, дараагийн “тулаанд” оноо авах гэсэн башир арга. Тэртээ тэргүй төв нь Улаанбаатар хотод байхад Дарханаас Улаанбаатар хотыг чиглэх дарга нарын тоо нэмэгдэнэ л гэсэн үг. Хамгийн хоржоонтой нь юу гээч. Гурван Засгийн газар, зургаан сайдын нүүр үзэж, одоо ч шийдлээ олоогүй байгаа Дарханы замыг барих тухай долоон жилийн өмнө төрийн сайд нь ам алдаж байлаа. Дэд бүтцээ шийдэж чадаагүй энэ газарт яам ажиллаж нэгдсэн бодлогоор хангаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Одоо дараа нь “Эрдэнэс-Тавантолгой”-г Өмнөговь руу нүүлгэх гэж байна. Засаглалын менежментийн хувьд эргэлзээтэй. Дээрээс нь улс төрийн өнгө будаг асар их энэ байгууллагын төв оффис Өмнөговь руу нүүгээд байдал сайжрах уу. Засаг барьж байгаа хэд нь сайжирна л гэж бодсон бололтой. Ер нь соёлт нийгэмд яагаад засаг захиргааны төв рүү тэмүүлээд байдаг гэхээр Нэгдмэл улсын төв нь Нийслэл байдаг учраас тэр. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байж төрийнхөө шийдвэрийг, үзэл баримтлалыг дагна гэсэн үг. Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын төв оффис байрлаж байгаа Нийслэлдээ үйл ажиллагаа явуулж байж дунд болон урт хугацааны стратеги хангагдана гэсэн үг.

Сонгуулийн өнгөн дээр бүрдсэн улстөрчид өөрсдийн гортигоо татсан олон түүхийг харвал Монгол Улс аль хэдийнээ хэсэгчлэн нүүчихсэн байгаа. Хамгийн анх 2009 онд С.Батболдын Засгийн газрын үед их, дээд сургуулиудыг Багануурт нүүлгэх шийдвэр гарч байлаа. Тэгээд хэрэгжээгүй. Хэрэгжээгүй болохоор нь 2018-2020 онд эхний ээлжид ХААИС-ийг Дархан руу, дагаад ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэх гэж байв. За тэгээд 2014-2015 онд зах худалдааны төвүүд тэр дундаа Зуун айыг Налайх руу  нүүлгээд, тэндээ Үйлдвэр технологийн парк байгуулна гэж “бүлт үсэрч” байлаа. Тэгээд яасныг уншигч та ойлгосон байх. Болоогүй.

Харин яам тамгын газраа нүүлгэх шийдвэрийг дуу нэгтэйгээр баталчихдаг юм байна. Төрийн ордонд суугаа хэн нэгэн субъектын тархинд нүүлгэх шийдвэр амархан сонсогдож болно. Харин тухайн яам, компанийн ажилтны гэр бүлийг багтаах зах зээлийн чадамж, дэд бүтцийн боломж байгаа гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Хүмүүс яагаад хөдөөд үлдэхгүй төвийг зорьдог гэхээр тэнд эдийн засгийн багтаамж байдаггүй болохоор л тэр. Байхгүй болохоор хүмүүс зүгээрийг хийнэ, архи ууна, уйдаад төвийг бараадна. Үүнийг ойлгоход Харвардын ухаан шаардлагагүй.

 

Б.Гэрэл

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он