Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Дотоод бодлого

Монгол, АНУ кибер аюулгүй байдлын салбарт хамтарна

2025/01/17
АНУ-ын Аляск дахь Аляскын Үндэсний агаарын гвардынхан Монгол Улсад ирж, Кибер аюулгүй байдлын коммандлалынхантай уулзжээ. Энэхүү уулзалтыг Төрийн хамтралын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна. Ахлах түрүүч Бренди Таносын удирддаг АКАНГ бүлэг нь АНУ-ын Агаарын хүчний 168-р Жигүүрийн холбооны баг болон 176-р Холбооны ангийн мэргэжилтнүүдээс бүрддэг. Ингээд хоёр талын уулзалтаар Монгол Улсын Кибер аюулгүй байдлын цэргийн коммандлалыг сургах, бэлдэх ажлыг зохион байгуулах, тэдгээрт хэрэгтэй сургалтын чиг баримжааг тодорхойлж, хөтөлбөр боловсруулах талаар ярьж, тохиролцсон байна. Ингэхдээ талууд мэдээлэл солилцоонд үндэслэн ирээдүйн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох юм.

Хамтын ажиллагааны явцад багуудын солилцоогоор олж авсан цөм мэдлэг, гүйцэтгэх үүргийн дагуу зорилтот бэлтгэл, сургалт зохион байгуулж, цаашдын солилцоонд чиглэсэн сургалтын төлөвлөгөө боловсруулахад нэн чухал ач холбогдол үзүүлэхийн Б.Танос цохон тэмдэглэжээ. Харин энэ хооронд технологич түрүүч Жеймс Гилкрест Монголын талын бүрэлдэхүүнд мэдээлэл баталгаажуулах удирдлагын үүрэг сэдэвт лекц тавьсан бол Б.Танос дугуй ширээний зөвлөлгөөн зохион байгуулж, кибер коммандлалын өнөөгийн бүтцийн талаарх ойлголт авч дэвшилтэт ажлын бүлэг байгуулахад шаардлагатай нэмэлт бүтээгдэхүүн боловсруулж, түүнийг ашиглаж сурах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрснээ тайлагнажээ.

Үүний дараагаар Батлан хамгаалах яамны Кибер ажиллах хүчний бүтцийг танилцуулж, ажлын үүрэг, мэдлэг, ур чадвар, чадамж, багаж хэрэгсэл гэх зэрэг үндсэн гол элементүүдээр хангаж өгчээ.

Кибер аюулгүй байдалд учрах түгээмэл заналхийлэл, сул тал сэдэвт зөвлөлгөөнийг Ажлын хэсгийн түрүүч Стивен Лашлоффи, Ж.Гилкрест нар зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа өгсөн байна.

Төрийн хамтралын хөтөлбөрийг анх 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш дэлхийн олон орны харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагаа байгуулах зорилго дор үйл ажиллагаа явуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Кибер аюулгүй байдлын цэргийн коммандлалын олон улстай хамтран ажиллах чадамжийг сайжруулах, бэхжүүлэх ажлыг АНУ-ын талаас зохион байгуулахаар зорин ажиллаж эхэлсэн нь энэ аж. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 30 жилийн хугацаанд 115 улстай хамтран ажиллаж, 105-тай нь байнгын хамтрал бий болгоод байгаа аж.

Холбоотой мэдээ

ТББХ: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ц.Сандаг-Очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он