Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Уул уурхай

​Нүүрсний экспортын орлого 44% буурлаа

2025/02/11
Он гарснаас хойш манай экспортын дийлэнхийг бүрдүүлдэг, гадаад валютын албан нөөцийн гол эх үүсвэр болсон нүүрсний салбар базаахгүй мэдээ дуулгалаа. Оны эхний сард Монгол Улс 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор заржээ. Энэ нь нэг утгаараа биет хэмжээ нь нэг сая тонноор нэмэгдсэн ч, үнийн дүнгээр 44 хувиар буурсан үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн жилийнхээс үнэ нь буураад зогсохгүй сүүлийн гурван жилийн хамгийн бага үзүүлэлтээ үзүүллээ. Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард 565.3 сая ам.доллар, 2024 оны нэгдүгээр сард 803.1 сая ам.долларыг чулуун нүүрсний экспортоос олж байсан түүхтэй.

Энэн БНХАУ-ын хил дээрх агуулахууд дүүрч, татан авалт удааширсантай холбоотой байна. Үүнээс шалтгаалан экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч үнэн буурч байгаа тухай “Эрдэнэс Монгол” нэгдлээс мэдээлж байсан билээ.

Монгол Улс энэ онд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилт тавиад байгаа. Өнгөрөгч 2024 оны эхэнд 75 сая орчим тонн нүүрс экспортлох зорилт тавиад оны эцэс гэхэд 78.1 сая тонн болж давж биелэсэн юм.  

Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Хятадад тариф ногдуулсан БНХАУ-ын дургүйг хүргэж тэд зөрүүлээд АНУ-д 15 импортын тарив ногдуулаад байна. Чухамдаа энэ нь Монгол, Орос зэрэг бусад нийлүүлэгчдийн нүүрсний эрэлтийг өсгөх юм. Хэдийгээр богино хугацаандаа сөрөг нөлөөтэй ч урт хугацаандаа Монголын нүүрсний экспорт нэмэгдэх сайн талтай гэдгийг дэлхийн санхүүгийн шинжээчид онцлон мэдээлж байна.

Холбоотой мэдээ

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 16-нд явагдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он