Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Эппл Хятадад гаргах хиймэл оюуны хамтрагчаараа Алибабаг сонгожээ

2025/02/14
Гар утасны зах зээлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-д хиймэл оюуны үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зорьж буй Эппл корпораци тус улс дахь хамтрагчаараа Алибабаг сонгосон байна.

“Эппл сонголтондоо маш ихээр хаширлаж, Хятадын хэд хэдэн компанитай хамтран ажиллахаар ярилцсаны эцэст манайхыг сонголоо. Тэд манай хиймэл оюуныг бүтээгдэхүүндээ ашиглахаар шийдлээ” гэж Алибабагийн тэргүүн Жо Цай өнгөрсөн пүрэв гарагт Дубайд болж буй Дэлхийн засаглалын чуулган дээр тавьсан илтгэлдээ онцлон мэдэгджээ. Гэхдээ тэрбээр үйлчилгээ хэзээнээс нэвтэрч эхлэх болон Алибабагийн гүйцэтгэх үүрэг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.

Мөн энэ хамтралын талаарх мэдээллийг хамгийн түрүүнд хүргэсэн The Information-ийнхны дамжуулснаар Эппл корпораци Алибабаг сонгохын өмнө DeepSeek, Baidu, ByteDance, Tencent зэрэг Хятадын томоохон пүүсүүдтэй удаа дараа уулзсан аж. Бүс нутгийн хэмжээнд тулгамдсан зарим нэг бэрхшээлтэй холбоотой гомдол санал болон хууль, эрх зүйн хүндрэлийн улмаас Эппл корпорацийн хиймэл оюун Эппл Интеллиженсийг АНУ, Канад, Их Британи, Австрали зэрэг зөвхөн хязгаарлагдмал зах зээлд л гаргаад байсан билээ. БНХАУ-ын Засгийн газар хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдийг заавал дотоодын компанитай хамтрах, хууль ёсны зөвшөөрөл авахыг шаарддаг журамтай учир Эппл Интеллиженс хиймэл оюун тэрбум гаруй хүнтэй зах зээлд нэвтрэх хугацаа алдсан юм.

Эппл компани Хятадын дотоодын үйлдвэрлэгч Хуавэй, Вивогийн хүч түрэлтэнд шахагдаж, тус зах зээл дэх байр сууриа алдаж байсан бол одоо хиймэл оюуны үйлчилгээгээ нэвтрүүлснээр алдсан орон зайгаа нөхнө гэж зэх зээлийн судалгаа явуулдаг Каналис компанийн шинжээч Лукас Жон ярьжээ.
 

Холбоотой мэдээ

Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ
Хөбэй муж, Бээжин, Тяньжинь болон ӨМӨЗО-ы Хөххот зэрэг бүс нутгуудад хүчтэй аадар бороо орж, үерт автаад байна
Үерийн гамшигт 2.7 сая орчим хүн нэрвэгдэж, 147 мянга гаруй нь нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 этгээдийг илрүүллээ
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Банкны картыг нь хулгайлан 51 сая төгрөгийн гүйлгээ хийжээ
“Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай танилцах ажил үргэлжилж байна
Богдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа хийгдэж байна
Хүүхэд холбогдсон зөрчлийн 46.8 хувийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил эзэлжээ
Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Хууль сахиулах байгууллагын ажилтны дүр эсгэж, 590 гаруй сая вон залилсан этгээдийг илрүүлжээ
“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлжээ
Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх “Их хурд” уралдааны барилдаанд зодоглоно
Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа
Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ
Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он