Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

​Бразилийн экс Ерөнхийлөгчийг төрийн эргэлт хийхийг завдсан гэж буруутгаж байна

2025/02/20
Бразилийн прокурорын газраас экс Ерөнхийлөгч Жаир Болсонаруг төрийн эргэлт хийх замаар эрх мэдлээ хадгалахын тулд хэт барууны үзэлтнүүдтэй хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурлаар түүний гэм буруутай нь тогтоогдвол хэдэн арван жилийн хорих ял авч магадгүй юм. Бразилд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар дээрх зүйл ангийн ял нь 34-43 жилийн хооронд хэлбэлзэж байгаа юм.

Энэ талаар Жаир Болсонару хэлэхдээ “Би санаа зовохгүй байна. Учир нь намайг огт болоогүй зүйлд буруутгаж байгаа учраас тэр” гэсэн байна. Прокурорын зүгээс хуйвалдааныг зохион байгуулсан тухай 272 хуудас тайлан бэлдэж, ойрын хүрээний зургаан хүнээр энэхүү хуйвалдаанаа зохион байгуулахыг оролдсон гэж дүгнэжээ.

Одоогоос гурван жилийн өмнө 2022 онд Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Жаир Болсонару ялагдал хүлээсний дараа түүнийг дэмжигчид 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Төрийн ордон руу дайрч, эмх замбараагүй байдал үүссэн юм. Гол нь энэ үйл явдлыг Жаир Болсонару нарын хэд, хэдэн хүн зохион байгуулсан гэж прокурорын байгууллага үзэж байна. Бразилын Дээд шүүх түүнд холбогдох хэргийг энэ оны эхний хагаст багтан хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ

“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он